
МАН-ын бүлгээс Сангийн сайд Ч.Улаан, Н.Батбаяр нарыг хариуцлагагүй ажилласан хэмээн огцруулах хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Уг асуудлаар өчигдөр УИХ дахь "Шудрага ёс эвсэл", АН-ын бүлэг хуралдаж хоёр сайдыг огцруулах шаардлагагүй гэсэн шийдвэрийг гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр уг асуудлыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх гэж байна. Хурал 13.00 цагт Төрийн ордны А танхимд болно
Т.Энхэлээ