
Өнөөдрийн УИХ-ын дэргэдэх Эдийн засгийн байнгын хорооны хуралд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцож байна. Түүнийг ажилдаа хариуцлагагүй хандсан, ажлаа хийж чадахгүй байна хэмээн огцруулах хүсэлтийг МАН-ын бүлгийн гишүүдээс гаргасан. Тиймээс энэ асуудлыг тус байнгын хороогоор хэлэлцэж байгаа юм. Н.Батбаяр сайд эдийн засгийн өнөөгийн байдал, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил зэрэг гишүүдийн асуултанд хариулж байна.
Харин Ч.Улаан сайдын асуудлыг 13.00 цагт эхлэх Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ.
Сэтгэгдэл (1)