Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН: Эрх ашгийн төлөө хоёр сайдыг огцруулах гэсэнгүй

2013-12-18
0
ЖИРГЭХ

    1_1386033775УИХ-ын дэргэдэх Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх асуудлыг авч хэлэлцээд албан тушаалаас нь огцруулах шаардлагагүй гэж үзлээ. Уг хуралдаанд  Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцон мэдээлэл өгч гишүүдын асуултад хариуллаа.  Түүнийг ажилдаа хариуцлагагүй хандсан, ажлаа хийж чадахгүй байна хэмээн огцруулах хүсэлтийг МАН-ын бүлгийн гишүүдээс гаргасан билээ. Хурлын явцад МАН-ын бүлгийн гишүүд Н.Батбаяр сайдаас эдийн засаг, төсөвт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан асуулт асуулаа.  Хоёр сайдыг огцруулах МАН-ын бүлгийн хүсэлтэд бичигдсэн таван асуудалд Н.Батбаяр сайд ингэж хариуллаа.

Тэрбээр "Би МАН-ын бүлгийн тавьсан таван үндэслэлд хариулъя. Намайг "Чингис" бондыг босгож Монголд 1.5 тэрбум ам долларын хөрөнгө оруулсаныг буруу гэж үзэж байгаа юм байна. Мөн 1.5 тэрбум ам доллароос найман хувийн зээл олгох боломжийг олгож, "Гудамж" төслийг хэрэгжүүлж зам барьсаныг, хувийн хэвшил тэр дундаа ноос ноолуур, оёдол, хүлэмж, сүү, төмрийн хүдэр гэсэн салбарт хөнгөлттэй зээл өгсөн зэргийг буруу гэж ойлгож  байгаа юм байна. Бас Монгол улс анх удаа өөрийн гэсэн онгоцтой болсныг буруу гэж байгаа гэсэн байна.Тэгвэл үүнтэй би санал нийлэхгүй байна. Би хууль тогтоомжийг зөрчиж энэ бүх ажлыг хийгээгүй. Бондын мөнгөөр хөрөнгө оруулсан бүх зүйл эргээд үр шимээ өгнө. Чингис бондын мөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж болох зүйлд зарцуулсан. Энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалтын тодотгол хийгдээд явж байна. Төсвийн гүйцэтгэл 60 хувиар тасраагүй. Төсвийн гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 70 орчим хувьтай байгаа. Урд жилүүдийнхтэй харьцуулбал нийт хөрөнгө оруулалт энэ онд хоёр дахин илүү өссөн. Урьд нь бид зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтыг харж суудаг байсан бол энэ жил Хөгжлийн банкны санхүүжилт, Чингис бондын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр Монгол улсад урд хойчид байгаагүй хөрөнгө оруулалт хийгдсэн.  Гадны хөрөнгө оруулалт буурсан нь үнэн. Үүнд олон янзын шалтгаан байгаа. Дэлхий эдийн засаг хямралд ороод гадны шууд хөрөнгө оруулалт буурсан. Мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын эхний ээлж дууссанаар хөрөнгө оруулалтын хэмжээ багассан. Гадаадын хөрөнгө оруулалтын мөнгөний урсгал багасна гэдгийг тооцож үзсэний үндсэн дээр бид 1.5 тэрбум долларын бондыг гаргасан. Өнгөрсөн оны эцсээр 1.5 тэрбум долларыг Монголд оруулж ирээгүй байсан бол улсын эдийн засаг 2008 онынх шиг хямрах байсан. Тэгвэл бид ийм байдлаас хамгаалж бондыг босгосон. Ингэснээр манай эдийн засаг одоо 1.5 хувьтай байна. Оны эцсээр манай эдийн засаг хоёр хувьтай гарна. Монгол улсын өр хуулиар тогтоогдсон хэмжээндээ байгаа. Хуулинд зааснаас давсан зүйл байхгүй" гэв.

Хуралд оролцож байгаа Ардчилсан намын бүлгийн гишүүд ч мөн "Сайд Н.Батбаярыг огцруулах үндэслэлүүд бодитой биш. Ерөөс Засгийн газрын ажлыг хийлгэхгүй байх зорилгоор ийм улстөрийн шинжтэй акци үзүүлж байна" гэсэн юм.

Харин МАН-ын бүлгийн гишүүд эдийн засаг хүндэрч, ард түмний амьдрал доройтож байгаад салбарын сайд нар хариуцлага хүлээх ёстой. Олонхоороо түрий барьж хоёр сайдыг авч үлдэх нь буруу. Бид энэ засагт орох эсвэл эрх ашгийн төлөө ингээгүй. Ард түмний саналд үндэслэн энэ асуудлыг хөндөж байна гэж  хэлсэн юм.

Ингээд гишүүдийн юу гэж ярьсаныг хүргэе.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
МАН-ынхан Засгийн газарт орохын тулд ийм жүжиг тавьж байна. МАН-ын үр могойнууд та бүхэн  бол бондын мөнгөнөөс идэлцмээр байдаг. Олдохгүй болохоор Засгийн газарт хамтарч ажиллах далд санаа агуулж байна.  

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: "МАН-ынханд хоёр сайдыг огцруулаад Засгийн газарт орох гэсэн далд санаа байхгүй. Ёстой уучлаарай. Эрх баригч намын гишүүдэд хандаж хэлэхэд 25 хоног 09.00-22.00 цагт хүртэл ард иргэдтэй уулзаж, амьдралтай нь танилцаарай. Иргэд амьжиргаагаа яаж доройтсоныг хэлээд өгөх байх. Бизнес эрхлэгчидтэй мөн уулз. Эрхэлж байсан бизнес нь дампуурсан байна. Асуудлыг тавьж байгаа нь улс орны эдийн засаг өөдөө сэргээсэй, ард иргэдийн амьжиргаа сайжраасай гэсэн хүслийн үүднээс тавьсан. Эрх барьж байгаа юм бол улс орноо, ард иргэдийнхээ амьдралыг олигтойхон аваад яв л даа" гэсэн юм. Хуралдаан байнгын хороодын гишүүдийн олонх нь огцруулах хүсэлтийг дэмжилгүйгээр өндөрлөсөн юм.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Миний хувьд хоёр сайдын асуудлаар шийдвэрээ гаргаагүй байна. Гэхдээ энэ хоёр сайдыг өөрчилснөөр юу өөрчлөгдөх юм бэ. Монгол улсад ямар ашигтай юм бэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярихад МАН хойш нь чангаасан хэрнээ хүн хальж, солино гэхээр ийм хурдан ажиллаж байна. Ингэснээр юу сайжрах юм бэ.

С.Бямбацогт:
Өнгөрсөн нэг жилийн хугацааны Засгийн газрын бодлогогүй үйлдлээс болж Монгол улсын эдийн засаг ухарсан. 2011 онд эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан бол 2012 онд 14 хувь, 2013 онд 11 хувьтай болж буурсан байна. Зээлжих зэрэглэл -B боллоо. Монгол төгрөгийн ханш дэлхийд хамгийн хурдацтай унасан үндэсний мөнгөн тэмдэгт боллоо. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 3400-2800 болж буурлаа. Энэ мэтээр буурсаар л байна. Хариуцлагатай, хуулиа барьдаг, олонх нь хүч түрдэггүй болгохын тулд МАН-ын бүлгээс энэ асуудлыг тавьж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Шөнө телевиз үзээгүй гээд би огцрох шахаж байсан шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалт 50 хувиар тасарсныг сайн үзэгдэл гэж  үзэж байгаа хэрэг үү. Энэ Засгийн газар зээл авсаар байгаад бүрэн эрхийн хугацаагаа дуусгах  зорилготой юмуу.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Хариуцлага алдсан бол хариуцлагаа хүлээлгэх нь зөв. Хоёр сайдын хувьд огцруулах гэж байгаа шалтгаан нь хангалтгүй байна. Огцруулах үндэслэлийн  дотор үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хууль зөрчсөн гэж байгаа. Бензин, мах, гурил зайлшгүй чухал бараа бүтээгдэхүүнд  хамаардаг. Эдгээрийн үнийг харьцангуй тогтвортой байлгахаар хөнгөлөлттэй зээл  олгосон  л асуудал  шүү дээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Огцруулах, хариуцлага тооцох асуудлыг улс төрийн шоу, намын акц мэтээр хүлээж авч байгаа нь харамсалтай. Огцруулах үндэслэл нь ард түмний захиалга. Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн бүх  үзүүлэлтээр унасан. Энэ  бодит тоо, бодит хямрал үндэслэл биш юмуу. Гадаад эдийн засаг нөлөөлсөн гэх юм. Гадаад орчин өнөөдөр тэгтлээ муудаагүй. Гагцхүү манай бүтээгдэхүүнүүд өрсөлдөх чадваргүй болсон. Энэ бол Засгийн газрын, салбар хариуцсан сайдын бодлогын алдаа.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар
Н.Батбаяр сайд бол АН-ын өмнөө барьдаг боловсон хүчин, чадварлаг эдийн засагч. Ийм хүн нь  Эдийн засгийн хөгжлийн сайдын албаа хашаад бүх чадлаараа зүтгээд үр дүн нь муу байна. Эрх баригч нам ингэтлээ боловсон хүчний хомсдолд орсон юмуу. Огцрууллаа гээд оронд нь МАН-аас Эдийн  засгийн хөгжлийн сайдад дэвшихгүй  шүү дээ.


Одоо Ч.Улаан сайдын асуудлыг Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцэж байна.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Zochin (202.70.45.237)
    MAN-iin zasgiin ued said nar hezee ogtsorch bsan be? Odoo bolohoor shudraga dur esgehee bolih heregtei. Humuus ungursniig yamar amarhan martah yum be? MAN-d hohi ni gej helie Ard tumnii amidraliig uursduu doroituulsan sh dee Tegeed Ard tumen ta buhend itgel uzuuleegui yum
    2013 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    ene baasanhvv ervvl uu
    2013 оны 12 сарын 18 | Хариулах
  • zochin (103.29.144.82)
    huue Tene Baasanhuu chini yu ve Unuudurhun Hevleliin baga hural hiine 2 sadiig ogtsruulah konop darna geed dongosch baigaagui bil uu Yamar sonin humuuseer burdsen ih hural ve uruvdmuur ch yum aa da
    2013 оны 12 сарын 18 | Хариулах
  • g (202.55.191.35)
    baasanhvvd awliga enhbayr ni vg zaaj ugch zailuul sumyagiin helseneer hedhen ardaa oligtoihon awch yawj chadahgvi bn shdee
    2013 оны 12 сарын 18 | Хариулах
  • Ажиглагч (202.70.34.26)
    МАХН-ын 2 дурак ямар өрөвдөлтэй юм ярьдаг юм бэ? Нам нь ичдэггүй юм байх даа
    2013 оны 12 сарын 18 | Хариулах
    • Ичих булчирхайгаа авахуулчихаад удаж байгаа шүү дээ, тэд чинь.
      2013 оны 12 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    3 цаг 21 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    3 цаг 44 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    4 цаг 9 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    5 цаг 33 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    5 цаг 35 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    5 цаг 57 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    6 цаг 2 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    7 цаг 32 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    7 цаг 34 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    8 цаг 15 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    9 цаг 13 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    9 цаг 26 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    9 цаг 35 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    9 цаг 57 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    10 цаг 24 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    10 цаг 24 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    10 цаг 24 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    10 цаг 29 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    12 цаг 9 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    21 цаг 50 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК