Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Бакей, Д.Эрдэнэбат, Н.Батцэрэг нарын санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Сүүлийн үед байнгын хорооны хуралдаан болон УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан ирц бүрдэхгүйгээс болж хойшлогдох тохиолдол их болсон. Тиймээс УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгож, гишүүний сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулж хуралдаанд ирц бүрдүүлэхэд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн төхөөрөмж ашиглах эрх зүйн орчин бүрдүүлэх хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.
Уг хуулийн төсөлд Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн төхөөрөмжөөр хуралдааны ирцэд бүртгүүлэн хуралдаанд оролцох бөгөөд хуралдаанд үг хэлэх, асуулт асуухдаа ирцэд бүртгэгдсэн дарааллыг баримтлахаар тусгажээ.
Төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Су.Батболд, М.Энхболд нарын гишүүд асуулт асууж, гишүүн Сү.Батболд, Л.Цог, М.Энхболд, Су.Батболд, Ж.Батзандан, Р.Гончигдорж нар үг хэлэв. Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Т.Энхэлээ

Сэтгэгдэл (2)