Германы канцлер Ангела Меркель өчигдөр төрийн тэргүүнээр гурав дахь удаагаа сонгогдож, тангараг өргөсөн. Энэ тангараг өргөх ёслолд Монголоос ч зочид очиж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын мэндчилгээг дамжуулсан байна.Тодруулбал ХБНГУ-д ажлын айлчлал хийж байгаа ГХЯ-ны сайд Л.Болд, шадар сайд Д.Тэрбишдагва нар оролцжээ. Өмнө нь шадар сайд Д.Тэрбишдагвыг Германаас хүн хулгайлсан хэрэгт холбогдуулан хил нэвтрэхийг хориглож байсан. Тэгвэл энэ хорио хүчингүй болж Д.Тэрбишдагва сайд Герман улсад айлчилж, канцлерийн тангараг өргөх ёслолд ийнхүү оролцжээ.



















































