
УИХ-ын чуулган өнөөдөр ирц сайтаагаар эхэллээ. Гэсэн ч өнөөдөр хурууны хээгээр ирц бүрдүүлэхээр болсон нь шүүмжлэл дагууллаа. Мөн хурууны хээгээр ирц бүртгүүлсэн дарааллаар үг хэлнэ гэсэнд зарим гишүүд бухимдав. УИХ-ын гишүүн С.Баярцогт "Ирсэн дарааллаар үг хэлнэ гэдэг гишүүдийн эрхийг зөрчиж байгаа асуудал. Ард түмэнд таалагдаж байгаа гээд туйлширч болохгүй" гэв. Харин МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Хурууны хээгээр ирц бүртгэх тухай хууль батлаагүй байж шууд оруулж ирж байгаа нь буруу. Техник, технологийн дэвшлийг буруугаар ашиглаж болохгүй. Үүнтэй холбоотойгоор
сонгуулийн саналын “хар” машины хэрэг ч сөхөгдөнө шүү" гэв.
Харин УИХ-ын дарга З.Энхболд "Гишүүдийн ирцийг бүрдүүлэх арга хэмжээ авах нь УИХ-ын даргын мэдэлд байдаг. Тиймээс хууль батлах шаардлагагүй" гэснээр чуулганы хуралдаан эхэллээ.
Яг одоо Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх
хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг
хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 05 дугаар
дүгнэлтийг хэлэлцэж байна. Үүний дараа Ч.Улаан, Н.Батбаяр сайд нарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм.