
Тиймээс ч сайд нарыг огцруулахаар сүүлийн үед эрчимтэй ажиллаж байна. Өчигдөр л гэхэд МАН-ын бүлгийн гишүүд байнгын хороодын хурал дээр Ч.Улаан, Н.Батбаяр сайд нарыг ширүүхэн шүүмжлээд авсан. Тэгвэл өнөөдөр МАН-ын Шинэчлэлийн хорооныхон Төрийн ордны гадна хоёр сайдыг огцруулахыг шаардан жагсав. Шинэчлэлийн хорооны гишүүд үнийн өсөлт болон валютын нөөц багассан болон эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалын талаар уриа лоозон барьж жагсаал хийж байгаатай зэрэгцээд тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат бусад намын ерөнхий нарийн бичгийн даргын хамтаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.
Тэрбээр хоёр сайдыг огцруулахыг шаардаж хурал хийж байгаа энэ юм. Тухайлбал, шинэчлэлийн Засгийн газрын сайд нарын 70 орчим хувь нь Монголын толгой баян компаниудын эздээс бүрдэж байна, ядуурал нэмэгдэж, иргэдийн амьдрал доройтсоны хариуцлагыг хэн хүлээх вэ, эдийн засаг хүндэрч, төгрөгийн ханш унаж байгаад Шинэчлэлийн Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж байгаа юм.
Т.Энхэлээ