Засгийн газрын нэр бүхий хоёр сайдыг огцруулахаар улс төрийн намууд мэдэгдэл гаргажээ. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат танилцууллаа. Уг мэдэгдлийг МАН, Монголын ногоон нам, Монголын бүгд найрамдах нам, Эрх
чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хамаг монгол хөдөлмөрийн нам Ардчилсан
хөдөлгөөн нам, Эх орончдын нам, Иргэний хөдөлгөөний нам зэрэг зургаан нам дэмжиж гарын үсэг зуржээ. Тус намууд өчигдөр Ерөнхий нарийн бичгийн дарга нарын анхдугаар хуралдаанаа хийж, УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төслүүд болоод Засгийн газрын үйл ажиллагаа зэргийг хэлэлцэж байхаар тохиролцжээ.
Харин хоёр сайдыг огцруулах мэдэгдлийг МАН-ын дарга Ж.Мөнхбат санаачилсан байна.
Өнөөдөр гаргасан уг мэдэгдлийг эрх баригчид хандан гаргажээ. Мөн цаашид Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг дэмжих эсэх асуудлаар ард түмний санал асуулга, эдийн засагчдын хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (3)