Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг: Утааг бүрмөсөн байхгүй болгоно гэж амлахгүй, бууруулна

2013-12-19
0
ЖИРГЭХ

    _MG_6668Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчид өнөөдөр манай улсад уулзалт хийж байна. Энэ уулзалтаар манай нутгаар дайран өнгөрч байгаа Ази Европыг холбосон төмөр замыг цаашид хэрхэн шинэчлэх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа.

Чингис бондын мөнгийг зөвхөн автозам, гудамж, уулзварын шинэчлэлт, бүтээн байгуулалтад зарцуулаагүй, хувийн хэвшлийг дэмжихэд зарцуулж байгаа. Чингис бондийн санхүүжилтээс банкаар дамжуулан зээл авсан оёдлын үйлдвэр дэлхийн брэндүүдтэй өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаатай танилцлаа.

Улаанбаатар хотод анх удаагаа согтууруулах ундаагүй “Залуус 21” клуб байгуулагдлаа. “Эрүүл идэвхтэй амьдрал" клуб санаачлан Эрүүл мэндийн яамнаас дэмжиж байгуулсан энэ клубын нээлт болсон.

Монголдоо байгаа иргэдээ сонсоод зогсохгүй гадаадад мэргэжил эзэмшиж, ажиллаж амьдарч байгаа залуучуудаа Засгийн газар сонсож эхэлсэн. Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд АНУ-ын Чикаго хотоос “Hylpen energy” компанийн ерөнхийлөгч Д.Хишигдэлгэр, захирал Н.Баяргүн нар холбогдож, хамгийн сүүлийн үеийн хямд төсөр өртөгтэй эрчим хүч хэрэглэх эх үүсвэрийн шинэ технологи нэвтрүүлж, агаарын бохирдлыг 90 хувь хүртэл бууруулах боломж байгаа талаар санал хэлсэн. Эдгээр залуустай цахим уулзалт хийж, Эрчим хүчний яамныхантай холбож өгсөн гэж “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Өнгөрсөн долоо хоногт болсон уулзалтын үеэр боловсролын салбартай холбоотой хэд хэдэн асуулт гарсан бөгөөд өнөөдрийн уулзалтад БШУ-ны сайд Л.Гантөмөрийг оролцуулж байна гэлээ.

Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралтын хуваарьт өөрчлөлт орсон. 1-5 ангийн сурагчид 2013 оны 12 дугаар сарын 21-ээс ирэх оны 1 дүгээр сарын 26-нд амарна. 6-9 дүгээр ангийнхан 1 дүгээр сарын 4-26, 10-12 дугаар ангийн сурагчид 1 дүгээр сарын 11-26-ныг дуустал тус тус амарна гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хэлээд амралтын энэ хуваарийг ирэх жилүүдэд ч мөн мөрдөнө гэлээ.

Улирлын сурах бичигтэй холбоотой асуулт гарчээ. Боловсролын салбарын стандартын шинэчлэл, энэ стандартад таарсан хөтөлбөр, арга зүйн  агуулгыг гаргах ажил ид явагдаж байна. 40 сургуулийг лаборатори сургууль болгосон, эдгээр сургуульд улирал улирлаар нь сурах бичиг өгч байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим нэг сурах бичгийн хэвлэлт удааширч, цөөн хоногоор сурах бичиг хоцорсон тохиолдол гарсан. Цаашид ийм тохиолдол гарахгүй гэж Л.Гантөмөр сайд хэллээ.  

“Самурай” бондын талаарх сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд “Японы зах зээлд босгох бондын хугацаа 10 жил байхаар ярилцаж байна. Бондын хүү, хэмжээг эцэслээгүй байна” гэлээ.

Агаарын бохирдолтой тэмцэх ажлыг Засгийн газар хэрэгжүүлж эхэлсэн талаар “Агаары бохирдлыг арилгах анхны хурлаа өчигдөр хийсэн. Хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Гурван жилийн дотор мэдэгдэхүйц бууруулна” гэлээ. Шинэ оны дараахан ажлын төлөвлөгөөгөө зарлаж, танилцуулна. Утаа бууруулах үндэсний хорооны хурал хийсэн талаар twitter, facebook-ээр мэдээлэхэд маш олон хүн санал хэлсэн. Энэ хүмүүсийн саналыг ажлын албанд өгсөн, ингэж бүгдээрээ хамтарч ажиллана гэлээ.

МУИС-ийн шинэчлэлтэй холбоотой асуултад Л.Гантөмөр сайд

- Дээд боловсролын чанарыг сайжруулах хамгийн гол зүйл бол судалгааны ажил. Манай сургуулиуд бол зөвхөн сургалтад анхаарч ирсэн. МУИС 15 салбар их сургуулиас бүрддэг. Их, дээд сургуулиуд ийм жижиг бүтцээсээ татгалзаж судалгаа хийдэг том бүтэц рүү шилжих учиртай. Эхний шинэчлэл МУИС-д хийгдэж байгаа. ТУЗ-ийн шийдвэрээр 5 бүрэлдэхүүн сургуультай байна гэсэн шийдвэр гарсан. Эсэргүүцэл байгаа. 15 захирал, 15 орлогч захирал, 80 тэнхмийн эрхлэгч байна. 270 орчим профессорын 50 хувь нь дарга байгаа. Тэд судалгаанд  анхаарахгүй байна. Энэ эсэргүүцлийг заавал давна. Эрдмийн ажил хийдэг, олон улсын хэвлэлд бүтээлээ хэвлүүлдэг багш нар бол энэ шинэчлэлд таатай хандаж байгаа. Энэ хандлага Монгол Улсын дээд боловсролын системийг аварна гэдэгт итгэлтэй байгаа гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд мэдэгдэв.

-УИХ дахь цөөнхийн бүлгээс Засгийн газрын нэр бүхий хоёр сайдыг огцруулахаар хуулийн төсөл өргөн мэдүүлснийг УИХ-аар хэлэлцэх болж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газрын гишүүдтэйгээ энэ асуудлыг ярьсан, одоохондоо огцруулах үндэслэл нь байхгүй юм байна гэсэн. УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороогоор асуудлыг хэлэлцээд "Огцруулах үндэслэл биш" гэж үзсэн байна лээ. УИХ-аар асуудлыг хэлэлцээд шийдэж таарна.

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахаар ямархуу хүндрэл бэрхшээлтэй тулж байгаа вэ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн "Ерөнхий сайдаас бусад сайд нь УИХ-ын гишүүн байхыг хориглох тухай" заалттай төслийг УИХ-аар хэлэлцээд эхэлчихсэн?

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч болно, болохгүй гээд 1990 оноос хойш ярьж байгаа маргаантай асуудал. 1990-1996 оны үед УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнээ хавсраад явж л байсан. Дараа нь Ардчилсан нам сонгуульд ялаад Засгийн эрх барьтал "Давхар хавсрах нь болдоггүй юм" гэж нэг нөхөр үзээд Үндсэн хуулийн цэцэд хандаад салгаж байсан тохиолдол бий. Ингээд 1996-1998 онд УИХ, Засгийн газрын гишүүнийг 100 хувь салгаж үзсэн. Ерөнхий сайд ч нь ч тэр парламентаас гадна томилогдож байсан. Бас л маргаан гарсан, "Ард түмний дэмжлэгийг аваагүй хүн яахаараа сайд хийдэг юм бэ" гээд асуугаад эхэлж байгаа байхгүй юу. Бусад оронд яаж шийддэг вэ гэхээр ард түмний дэмжлэг аваад парламентын гишүүн болсон нь сайд болж болдог. Сонгуулийн тогтолцоо нь их зөв учраас жагсаалтаасаа сонгочихдог. Манайд бол Үндсэн хуулиар олгосон УИХ-ын эрх мэдэл, Засгийн газрын эрх мэдлийн үүрэг харилцааг авч үзэж байж шийдэх ёстой. Эмээж байгаа зүйл бол Засгийн газрыг тогтворгүй болгочих юм руу явчихгүй байгаасай гэж боддог. 

-Урд хөрш рүү нүүрсээ экспортолдог "Энержи ресурс" зэрэг компаниуд үйл ажиллагаагаа зогсоосон байна. Үүнээс болоод хөрөнгийн зах зээл дээр үндэсний компаниудын хувьцааны ханш унах зэргээр сөрөг үр дагаврууд гараад эхэллээ. Яах ёстой вэ?

-Нүүрсний бизнес эрхлэгчид бүгдээрээ ийм байгаа. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ нь уначихсан.

-Саяхан УИХ-аар хууль баталснаар агаарын бохирдлыг бууруулах ажил Ерөнхий сайдын мэдэлд шилжиж ирсэн. Ойрын хугацаанд юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор өчигдөр орой хуралдсан. Өнгөрсөн хугацаанд хичнээн хэмжээний мөнгийг зарцуулав гэдгээс эхлээд холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонслоо. Маш түүхий байна, юу хийхээ мэдэгүй байна, хэнтэй яаж ажиллахаа мэдэхгүй байна. Ийм үед яаж утаатай тэмцэх вэ дээ. Мэдээллээр бол Улаанбаатар хотын утааны 60 хувь нь гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа эзэлж байна, багцаалж хэлж буй тоо хэмжээ шүү. Харин 20 орчим хувь нь авто машины утаа, 10 орчим хувь нь нам даралтын зуух, дөрвөн хувь нь шороо тоостой холбоотой, үлдсэн зургаан хувь нь дөрвөн том цахилгаан станцын яндангаас агаарт цацаж байгаа утаанаас ялгарч байна. Тийм учраас ойрын хугацаанд ард иргэдийнхээ дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ, өчигдөр иргэд маань маш олон саналыг ирүүлсэн байна лээ. Багийнхан маань тэр бүгдтэй танилцаж үр дүнд хүрэх аргуудыг нягтална. Тэгээд Засгийн газар ийм юм хийнэ, хувийн хэвшил ийм юм хийнэ, иргэн хүн ийм юм хийнэ гэдгээ тодорхой болгоно. Ирэх 20 хоногийн хугацаанд энэ бүхэн тодорхой болчихно.

-Агаарын бохирдлыг бүрдүүлэхэд гол нөлөө үзүүлж байгаа зүйл нь гэр хорооллын яндангаас ялгарч байгаа утаа байна. Багануурын нүүрсийг Засгийн газраас хямдралтай үнээр иргэдэд тараадгийг зогсоож болдоггүй юм уу. Нүүрсийг орлохуйц бүтээгдэхүүн байж болдоггү юм уу гэсэн асуудлыг Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд хөндөж байсан. Энэ тухайд?

-Өөр юу түлэх юм, боломжтой байсан бол орлуулж таараа. Амьдрал мэдэхгүй байна. Нэг хэсэгтээ нүүрс байсаар байх болно. Утаа гаргадаггүй болох технологийг яаралтай нэвтрүүлэх ёстой. Хоёр жилийн өмнө утаагүй түлш үйлдвэрлэх нэрээр 17 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл одоо 17 тэрбум төгрөг ч байдаггүй, утаагүй түлш ч алга. Утаатай тэмцэх зорилгоор өнгөрсөн хугацаанд 250 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэтэл ирэх онд хэдэн төгрөг байна вэ гэтэл 20 гаруй тэрбум төгрөг гэсэн. Ийм л дүр зураг байна. Болохгүйгээс аваад болохыг нь хүртэл зүтгэнэ. Эхлээд юу хийхээ гаргамаар байна.

-Одоогийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Улаанбаатар хотын утаа хэдэн жилийн дараагаас багасах юм бол. Тэр болтол урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас ямар арга хэмжээг авах вэ?

-Фейсбүүктээ өчигдөр "Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хуралдлаа" гэсэн чинь жиргээчид "Юун хожуу сэрдэг нөхөр вэ.  Юугаа хийж байсан юм бэ" гэж байна лээ. Нэг юмыг ойлголцъё, Ерөнхий сайдын хувьд гурван жилийн дараа утааг бүрмөсөн байхгүй болгоно гэж амлахгүй, бууруулна.

Зөвхөн өнөөдрийн төвшинд аваад үзэхэд Улаанбаатар хотод нийтийн тээвэрт 800 автобус явдаг юм байна. Үүнээс 200 нь газаар явах ёстой, гэвч тэгж явахгүй байна. Яасан, юу болов гэтэл компани нь ажлаа хийгээгүй байх жишээтэй. Тийм болохоор эхлээд аль арга нь хамгийн үр дүнтэй тусах нь вэ гэдгээ гаргаад авна.

-Хятадын "Чалько" компанитай байгуулсан гэрээ юу болсон бэ. Нүүрсийн үнэ бууснаас татварын орлогод нөлөөлөөд байгаа тал бий?

-Тийм ээ, нүүрсний үнэ доошоо оронгуут 70 ам.доллараасаа доош орсон тохиолдол бий. Мөн Тавантолгойн нүүрсийг хоёр сар гаргаагүй, түүнээс болж татварын орлого тасарсан. Харин "Чалькотой" асуудал дууссан гэж ойлгох хэрэгтэй. Энэ жилийн тухайд 30 сая тонн нүүрс олборлоод экспортолно гэсэн. Маш бага үнээр зарж байгаа учраас алдагдалд орсон. Алдагдалтай үнээр наймаа хийгээд байх нь хүнд байсан учраас өнгөрсөн өвөл хоёр сар нүүрсээ гаргалгүй зогсоосон тал бий. Үүнээс болж татварын орлого нэлээн тасарсан гээд бэрхшээл учирсан. Тийм учраас буцаагаад нүүрсээ гаргасан л даа.

-Тэгэхээр "Чалько"-той байгуулсан нүүрсний үнэ тогтвортой 70 ам.доллар байх тухай гэрээг цуцалсан нь буруу шийдвэр байсан гэсэн үг үү?

-"Чалько"-той асуудал дууссан. Гэрээнээсээ буцах юм бол өшөө олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээх болно. Нүүрсээ гаргасаар байгаад өрөө хаана.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Zochin (85.218.60.11)
    Odoo Altanhyagiin ytaa byryylna gej showdaj ideh eelj irjdee!hydalaa jujig tabij 3 jiliin dara nadtai yari geed bsan ni odoo bolson byyryylna bolchihloo bn shdee ha ha ha.Bitgii ard tumnii eruul mendeer demchin atbij ard tumnee horlood dyndaas ni idej ygaad baildaaa huue!!!,tenii rond shyyd buh hund hun 1 burt ytaanii esreg respro mask abch zuulge ,ter ni shylyyn,deer ni sain hamga*****
    2013 оны 12 сарын 19 | Хариулах
  • 111111111 (202.179.10.230)
    улаанбаатарын утааг арилгах гэдэг үлгэр хэдэн оноос эхлсэн гэж бодно мөн ч олон авилгач,олгирахууд төр олон түмний мөнгийг энэ нэрээр идэж байнадаа сайд ч өөрөө тэдний нэг байгаа шүү худалч хүний нээрээ олон гэдпэг шиг мөн чолон удаа шударга байх гэж яриж байндаа
    2013 оны 12 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    3 цаг 22 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    3 цаг 45 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    4 цаг 10 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    5 цаг 34 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    5 цаг 36 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    5 цаг 58 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    6 цаг 3 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    7 цаг 33 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    7 цаг 35 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    8 цаг 16 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    9 цаг 14 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    9 цаг 27 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    9 цаг 36 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    9 цаг 58 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    10 цаг 25 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    10 цаг 25 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    10 цаг 25 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    10 цаг 30 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    12 цаг 10 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    21 цаг 51 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК