
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулган 52,6 хувийн ирцтэй эхэллээ. Чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг гишүүдэд "Хөдөлмөр эрхлэлт-2013" сэдвээр мэдээлэл хийж байна. Тэрбээр "Өнөөдөр манай улсад 1, 176 мянган хөдөлмөрийн идэвхитэй хүн байгаагаас 1 сая 86 мянган хүн ажил эрхэлж байна. Харин 89 мянган хүн ажилгүй байгаа. Засгийн газраас 2015 онд гэхэд 150 мянган ажлын байр бий болгохоор төлөвлөж байгаа. Жижиг дунд үйлдвэрийн дэмжих сан, Сум хөгжүүлэх сан, Бштээн байгуулалтын сангаас гарах хөрөнгөөр энэ ажлын байруудыг бий болгох боломжтой" гэлээ.
Ерөнхий сайдын мэдээллийн дараа цөөнхийн бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үг хэлнэ. Ерөнхий сайдын өнөөдрийн мэдээллийг бүрэн эхээр нь
эндээс үзнэ үү.