Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын бүлгээс Засгийн газарт санал хүргүүллээ

2013-12-21
0
ЖИРГЭХ

 ман   УИХ-ын нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлын байр бий болгох чиглэлээр Засгийн газраас энэ онд хийж хэрэгжүүлсэн бодлогын талаар өчигдөр мэдээлэл хийсэн.  Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгээс хийсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танилцуулав. Дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэе.

УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм гишүүдээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хийсэн “Хөдөлмөр эрхлэлт-2013” мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь МАН Бүлгийн зүгээс дараах үнэлэлт, дүгнэлтийг хийж байна.

Өнөөдөр удаашралтай байгаа ч эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүртээмжтэй болгох, иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх, цалин орлогыг нь нэмэгдүүлэх, улмаар монгол хүн бүрийг эдийн засгийн чадамжтай ажиллаж амьдрах боломж бололцоог бүрдүүлэх үүрэг хариуцлагыг ард иргэдийнхээ өмнө хүлээсэн шинэчлэлийн Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл авах хүлээлт байсан ба мэдээлэл өгсөн Ерөнхий сайд Танд талархаж байгаагаа юуны өмнө илэрхийлье.

Харамсалтай нь Таны хийсэн мэдээллийн агуулга нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үг хэллэг, өнгөлөг сайхан танилцуулгаас хальсангүй. Товчхондоо оршил болгон хэлэхэд, шинэчлэлийн Засгийн газраас тавьсан мэдээлэл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлого гэхээсээ илүү ТББ-ын бодлого үйл ажиллагааны тайлан мэдээлэл мэт байлаа.

Монголчууд бидний хувьд ажилгүйдэл ба ажилгүйдлээс үүдэлтэй ядуурал бол нийгмийн нэн эмзэг асуудал мөн.

Ажилгүйдэл, ядуурлыг зөв оновчтой бодлого, үр өгөөжтэй шийдвэр боловсруулж ажил хэрэгч байдлаар тууштай тэмцэх нь төр бидний ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага ба ард иргэдийн амьдрал дахь хясал, хүсэл ба хүлээлт юм.

Өнгө нь гандсан амьдралтай, өдөр хоногийг чадан ядан өнгөрөөж байгаа олон мянган монголчуудын амьдралын бодит байдал, зовлон бэрхшээл учраас эл сэдвээр улс төрийн “Talk show”, хариуцлагагүй худал мэдээллийг төр бидний зүгээс цаашид хийж болохгүй гэдэгтэй санал нэгдэхийг шинэчлэлийн Засгийн газраас хичээнгүйлэн хүсье.

УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс шүүмжлэлтэй хандахын учир нь Ерөнхий сайд Та 2013 онд 54,753 ажлын байр шинээр бий болгож чадсан гэж сая мэдэгдлээ.

Нэгдүгээрт,  54,753 хэмээх тоо хэрхэн бүрдсэнийг нягталж үзье.  

54,753 гэх шинэ ажлын байрны 30 хувь буюу 16,426 иргэн улирлын шинж чанартай түр ажилд хамрагдсан ба дундаж ажилласан хугацаа нь нэг сар ч  хүрэхгүй тул тус тоог 54,753-с хасахад 38,327 үлдэж байна. Ерөнхий сайд Таны хийх мэдээлэлтэй холбогдуулан өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд эдгээр 38,327 ажилтай болсон гэх иргэдийн нэрийн жагсаалтаас түүвэрлэн 178 хүнтэй өөрийн биеэр болон ажлын албаны хамт шууд утсаар холбогдож, “Одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа юу?” гэж асуухад 93 хүн буюу 52 хувь нь хөдөлмөр эрхлээгүй ба хөдөлмөрийн биржийн олж өгсөн ажилд очсон хэдий ч цалин бага, хөдөлмөрийн нөхцөл хүнд гэсэн шалтгаанаар ажиллаагүй, харин 85 хүн буюу 48 хувь нь ажиллаж байгаа гэж хариулсан.

38,327 иргэдийн 48 хувь нь ажиллаж байгаа гэж бодоход цаана нь ердөө 18,937 шинэ ажлын байр бий болсон гэдэг нь тогтоогдож байна. Гэхдээ 18,937 иргэдийг Хөдөлмөрийн яамны тусламжтайгаар ажилд орсон гэж үзвэл өрөөсгөл ойлголт юм.

Учир нь Хөдөлмөрийн яамны ямар ч оролцоогүйгээр хувийн хэвшлийн хөдөлмөр зуучлалын төв болон иргэд өөрсдөө хөөцөлдөн байж аж ахуйн нэгж, компанид ажилд орсныг Хөдөлмөрийн яам нь хувийн хэвшлийн хөдөлмөр зуучлалын төв, аж ахуйн нэгжүүдээс ажилд зуучилсан болон шинээр ажлын байр бий болгосон тоог авч өөрсдөө ажилд оруулсан мэтээр том тоо бий болгож, худал мэдээлж байгаа нь байж боломгүй, зарчимгүй үйлдэл гэдгийг онцлон тэмдэглэе.     Гэхдээ энэ зарчимгүй үйлдэлийг үл тоон шинэчлэлийн Засгийн газар 2013 оны туршид 18,397 иргэнийг  шинээр ажлын  байртай болгосон гэж цаашид тооцъё.

Хоёрдугаарт, 18,397 ажлын байрыг бий болгоход ямар бодит зардал гаргасныг нягталж үзье.

2013 оны Улсын төсвийн тухай хуулиар татвар, хураамж төлөгчдийн бүрдүүлсэн төсвөөс 235,0 тэрбум төгрөгийг Хөдөлмөрийн яаманд хуваарилсан.     Шинэчлэлийн Засгийн газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд хуваарилсан 235,0 тэрбум төгрөгийг бодит гүйцэтгэл буюу 18,397 шинэ ажлын байранд хувааж бодоход, нэг хүнийг ажилтай болгох нэгж зардал 12,773,820 төгрөг болж байна.    

Нэг хүнийг ажилтай болгоход зарцуулсан 12,773,820 төгрөгийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192,000 мянган төгрөгөөр нэг хүнийг цалинжуулахад  66 сар буюу 5.5 жил, 235.0 тэрбум төгрөгөөр бүтэн нэг жилийн турш хэдэн хүнийг цалинжуулж болох талаар бодоход 101,996 хүнийг 12 сарын турш тус тус цалинжуулахтай тэнцэх, их хэмжээний мөнгө юм.

Шинэчлэлийн Засгийн газар нь татвар төлөгчдийн мөнгөөр үр дүнгүй, үрэлгэн зардал гаргаж байгааг бодохоор УИХ дахь МАН-ын бүлэг үнэхээр харамсаж бас бухимдаж байна.

Энэхүү бодит тоон дүгнэлтэд Та бүхэн өөрсдийн дүгнэлтээ хийж, эргэцүүлж нэгийг бодно уу?!

Эрхэм Ерөнхий сайдаа татвар төлөгчдийн бүрдүүлсэн төсвийн мөнгөөр төр түмнийхээ өмнө тулгамдаж буй асуудлуудыг үр ашигтай, үр дүнтэй шийдэх нь шинэчлэлийн Засгийн газрын нэн тэргүүний ажил байх ёстой атал үнэхээр сэтгэл гаргаж ажиллаж чадахгүй байгаа байдалд тань УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс “ХАНГАЛТГҮЙ” хэмээх дүн тавьж байна.

Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс шинэчлэлийн Засгийн газрын ажилгүйдэл, ядууралтай тэмцэх ажил нь хангалтгүй байгааг зүгээр шүүмжлээд, харамсаад, бухимдаад суулгүй АРДААРАА овоглосон Ардын Намын үүрэг хэмээн ухамсарлаж ажил хэрэгч байдлаар дараах арга зам, гарцуудыг шинэчлэлийн Засгийн газарт зөвлөж байгааг хүлээн авна уу. Үүнд:

    Ажилгүйдэл болон ядуурлыг бууруулах бодлого боловсруулах нь төрийн үүрэг боловч төрийн бус байгууллагууд, хүний нөөцийн бодлогын хүрээнд боловсон хүчин бэлтгэж нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн хөдөлмөр зуучлалын төвүүд, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд төр хутгалдан оролцож үргүй зардал гаргаж байгаагийн хэм хэмжээг нэн түрүүнд эргэж харах. Улмаар төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага руу шилжүүлэх;

    Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор НДШ төлөлтийн мэдээллийн сантай уялдуулах хяналт шалгалт мониторинг хийж бодит статистик тоо гаргадаг байх;

    Боловсролын салбараас Хөдөлмөрийн зах зээл рүү шинээр орж ирж буй ажиллах хүчний 71 хувийг их дээд сургууль төгсөгчид, 29 хувийг нь МСҮТ төгсөгчид нийлүүлэгдэж байна. Гэтэл  хөдөлмөрийн зах зээл дээр 70 хувь нь МСҮТ төгсөгчид, 30 хувь нь их дээд сургууль төгсөгчид эрэлхийгдэж байгаа ба хөдөлмөрийн зах зээл дээрх ажил олгогч, ажил горилогч нарын эрэлт нийлүүлэлтийн шугамууд өөр хоорондоо огтлолцохгүй байна. Иймд ЭЗХЯ, БШУЯ болон Хөдөлмөрийн яам хоорондын нэгдсэн бодлого, хоорондын ажлын уялдааг шинэчлэх ажлыг  нэн түрүүнд хийх;

    Үндэсний баялаг бүтээгч ААН-ийг бодлогоор дэмжинэ гэж ярихаасаа илүү бодитойгоор дэмжих ажил хэрэгч арга хэмжээ үгүйлэгдэж байна. Хөрөнгө оруулалт, эрсдэлийг өөрсдөө даан ЖДҮ болон томоохон үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж ажлын байр бий болгож байгаа үндэсний ААН-ийг татварын болон хөнгөлттэй зээлийн бодлогоор дэмжих. Жишээ нь: НДШ төлөлт нь сүүлийн жилүүдэд 56.3 хувьтай тогтмол байгааг анхаарч НДШ төлөлтийг буруулж улмаар төлөлтийн цар хүрээг тэлэх бодлого маш чухал. Ажлын байрыг бий болгож буй ААН-үүд 11-13 хувийн НДШ төлдөг нь дарамт болж шинээр ажлын байр бий болгоход төдийлөн сонирхол төрдөггүй тул НДШ төлөлтийг хөнгөлөх, ажлын байр бий болгосноор нь урамшуулах, уян хатан байдлаар төлдөг болгох, ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед ажлын байрыг хадгалж байгаа үндэсний ААН-ийг түлхүү дэмжих гэх мэт арга хэмжээ авах;

    МАН-ын дэргэдэх НАМЗХ-оос 27,800 залуучуудын дунд тулгамдаж буй асуудлуудын талаар судалгаа явуулахад, асуудлуудын нэгдүгээрт 44.3 хувь нь орон байр, хоёрдугаарт 27.4 хувь нь ажлын байр гэж хариулсан байдаг. Энэ судалгаанаас харахад ажилгүйдлийн хувийн дийлэнхийг эзэлж буй залуусын хүсэлд тулгуурлан хөдөлмөрлүүлэх бодлогыг боловсруулах;

    Евро Азийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцогч байж аутсорсинг буюу гадаад захиалагчийн захиалгын дагуу үйлчилгээ, үйлдвэрлэлийн эцсийн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гүйцэтгэгч болох боломжийг эрэлхийлэх;
    Уул уурхай, барилга зэрэг өсөлттэй салбаруудын өндөр технологийн ажлын байр, мэдлэгт суурилсан эдийн засаг, шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд шаардагдах мэргэжилтэй ажилчдыг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх замаар эдийн засгийн гол салбаруудын ажиллах хүчний хэрэгцээг дотоодоос хангах;

    Хөдөлмөрийн зах зээлийн бодлоготой уялдуулан нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох, хөдөлмөрийн эдийн засгийн үнэлгээг амьжиргааны төвшин, инфляцтай уялдуулан цалинг индексжүүлэх аргаар хүн бүр өөрийн үндсэн хэрэгцээг хангахуйц орлоготой байх тогтолцоог нэвтрүүлэх;

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бүрдлийг гадаадаас ажилчид авахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин үржүүлсэнтэй тэнцэх хураамж авч бүрдүүлдэг ба ойролцоогоор жилд 30 орчим тэрбум төгрөг төвлөрдөг. Хэдийгээр хураамж авах нь зөв боловч голдуу барилгын салбарт өрлөгчин, засварчид гадаадаас орж ирдэг ба энэ нь дотоодын хөдөлмөрийн зах зээлд өрсөлддөг. Тийм учраас дотоодын зах зээл дээр нийлүүлэлт ихтэй ажлын байр горилогчдыг хамгаалах үүднээс гадаад ажилчдаас авах хураамжийг нэмэгдүүлэх харин хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа нарийн мэргэжлийн ажилтныг гадаадаас авахад хураамжийг багасгах зэрэг уян хатан бодлого баримтлах;

    Хөдөлмөр эрхлэлтийн хувьд хот, хөдөөгийн ялгаатай байдлыг багасгах зорилгоор хотоос хөдөө рүү шилжихэд дэмжих, хөдөөгийн хөгжилд эерэг нөлөөлөхүйц тусгай хөтөлбөрүүдийг боловсруулах;

    Цөлжилт, бэлчээрийн доройтол, агаарын бохирдол, гал түймэр, ус, ой, ургамал, ан амьтны нөөцийн хомсдол зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд байнгын болон цаг улирал, онцгой байдлын чанартай түр болон байнгын ажлын байр бий болгох, орлого нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжих;

    Монголын үндэсний бараа бүтээгдэхүүнүүдийг гадаад зах зээлд гарч өрсөлдөхөд Засгийн газар гадаад харилцаа, худалдааны бодлогын хүрээнд дэмжих;

    Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлогын хүрээнд хүний нөөцийн менежмент, ажилчдын ур чадварыг хөгжүүлэх, тэдэнд хос мэргэжил олгох, хөрвөх чадвар эзэмшүүлэх замаар ажлын байрандаа тогтвортой, бүтээмжтэй, аюулгүй, ая тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

    Хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй үйл ажиллагааг хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний байгууллага, хувийн хөдөлмөр зуучлалын албадаар дамжуулан эрэгтэй, эмэгтэй бүх хүнд хүргэхийн зэрэгцээ ажлын туршлагагүй залуус, ахимаг насныхан, шилжин суурьшигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, ял шийтгэл эдэлсэн, архины эмчилгээнд хамрагдаж эрүүлжсэн иргэд зэрэг зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгайлсан хөтөлбөрүүдийг нийгмийн түншүүдийн идэвхтэй оролцоо, орон нутгийн байгууллага, иргэний нийгмийн хамтын ажиллагаанд түшиглэн боловсруулж хэрэгжүүлэх;

    Хөдөлмөрийн зах зээлд шинээр орж ирж буй залууст мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрийн үндсэн ур чадвар эзэмших, ажиллаж хөдөлмөрлөхийн чухлыг хүлээн зөвшөөрсөн шинэ хандлага төлөвшүүлэх чиглэлийн үйлчилгээг өргөжүүлж, тохирох ажил мэргэжил, бизнесээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх,  зохистой хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулан  нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгож, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид зэрэг хөдөлмөрчдийн өвөрмөц бүлгийн онцлогт тохирсон тусгай хөтөлбөрүүдийг бий болгох замаар өндөр наслах, тахир дутуу болох, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх зэрэг тохиолдолд орлогын баталгаатай байх боломжоор хангах;
  
    Гадаадад ажиллаж байгаа иргэд эх орондоо буцаж ирж, эзэмшсэн мэргэжил, боловсрол, ур чадвар, туршлагаараа үндэснийхээ хөгжилд хувь нэмэр оруулахыг дэмжсэн цогц арга хэмжээ авах;

    Сум хөгжүүлэх сан, Зээлийн батлан даалтын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Орон нутгийн хөгжлийн сан зэрэг тусгай сангуудын бодлого үйл ажиллагаа, хоорондын ажил болон мэдээллийн уялдаа холбоо, хяналтыг сайжруулж, улмаар эдгээр санд хуваарилах хөрөнгийг нэмэгдүүлэх. Улс төр намын харьяалал, танил тал тохой татдагийг харгалзан зээл олгодгийг таслан зогсоож, орон нутгийн банкаар дамжуулан эдийн засгийн үр өгөөжтөй, ажлын байр бий болгох төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг байх зэрэг нийт 17 саналыг урьдчилсан байдлаар шинэчлэлийн Засгийн газарт бичгээр хүргүүлье.

УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан эдгээр саналуудыг ажилгүйдэл улмаар ядуурлыг бууруулах бодлоготой нийцүүлэн ажил хэрэг болгохыг шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Норовын Алтанхуяг Танаас  хичээнгүйлэн хүсье.

УИХ дахь МАН-ын Бүлэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хөдөлмөрийн яам (122.254.127.34)
    Санжмятав сайд тааруухан л ажиллаж байгаа юм бна.Уг нь хөдөлмөр эрхлэлтийн түвшин эдийн засгийн өсөлтийн нэг том үзүүлэлт байдгийг бодоход хөдөлмөрийн салбар чухал л үүрэгтэй юмсан даа...
    2013 оны 12 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    3 цаг 21 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    3 цаг 44 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    4 цаг 9 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    5 цаг 33 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    5 цаг 35 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    5 цаг 57 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    6 цаг 2 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    7 цаг 32 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    7 цаг 34 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    8 цаг 15 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    9 цаг 13 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    9 цаг 26 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    9 цаг 35 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    9 цаг 57 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    10 цаг 24 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    10 цаг 24 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    10 цаг 24 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    10 цаг 29 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    12 цаг 9 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    21 цаг 50 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК