
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэнэ. УИХ дахь АН-ын бүлэг 10.00 цагт А танхимд хуралдах бол МАН-ын бүлэг энэ цагт Б танхимд хуралдана. Харин МАХН-МҮАН-ын "Шудрага ёс" эвслийн бүлэг 10.00 цагаас В танхимд хуралдах юм байна. Намын бүлгүүд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулахтай холбоотой асуудлаар мөн ярилцаж магадгүй юм.
Т.Энхэлээ