
Өнөөдөр 12.00 цагт “Central tower”-ын 17 давхарт МАН-ын дарга, удирдлагууд Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайдуудыг хүлээж авч уулзана. Уг уулзалтанд МАН-ын дарга М.Энхболд намын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй хүмүүс оролцох аж. Тэд үе үеийн Ерөнхий сайд нартай улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санаа бодлоо солилцож, цаашид хэрхэх талаар арга замыг олох юм байна.
Т.Энхэлээ