Дундговь аймаг ИТХ-ын маргаанаас болж он дамжин Засаг даргаа томилж чадахгүй байсан. Тэгвэл МАН-ын гишүүн Ц.Ганхүү тус аймгийн Засаг даргаар томилогдон нь тодорхой болсон тухай эх сурвалж мэдээллээ. Тэрбээр өмнө нь Ерөнхий сайд асан Ж.Наранцацралтын дотны найз бөгөөд ЗТБХБ-ын яамны төрийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн хот байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Мөн УИХ-ын сонгуульд Дундговь аймгаас нэр дэвшиж тун цөөхөн хүний саналаар өрсөлдөгчидөө ялагдаж байжээ. Ц.Ганхүүг Дундговь аймгийн Засаг дарга болохыг МАН-ын дарга М.Энхболд дэмжиж байгаа аж.
Сэтгэгдэл (1)