Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын дарга Ерөнхий сайдуудын клуб байгуулна

2013-12-23
0
ЖИРГЭХ

         IMG_9480Монгол  Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхий     сайдаар ажиллаж байсан хүмүүсийг  хүлээн авч уулзлаа. Уулзалтад Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, Д.Содном, М.Энхсайхан нар хүрэлцэн ирэв. МАН-ын дарга М.Энхболдын хувьд Монгол Улсын 24 дэх Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байв. Ерөнхий сайд  асан С.Баяр, Сү.Батболд нар гадаадад, Р.Амаржаргал эмнэлэгт байгаа учир уулзалтад ирж амжсангүй. Харин С.Бямбасүрэн гуйтай холбоо барьж чадаагүй тухай зохион байгуулагчид хэллээ.

      Уулзалтын эхэнд М.Энхболд улс орны эдийн засгийн байдлыг танилцуулав. Тэрбээр уулзалтын эхэнд "Улс орны өнөөгийн эдийн засгийн байдал тааруухан байгаа учир Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг хүлээн авч уулзаж байна. Энэ оны  төсвийн орлого, зарлагын асуудал анхаарал татах хэмжээнд хүрчээ. Жилийн эцэс буюу 12 дугаар сарын 31-ний байдлаар төсвийн орлого 700 орчим тэрбум төгрөгөөр тасрах урьдчилсан төлөв гарчээ. “Хүний хөгжил сан”-гийн орлогын биелэлт  ч 60-70 тэрбумаар тасрах магадлалтай байна. ДНБ-ий үйлдвэрлэл 11 орчим хувьтай гарч буй нь мөн л өмнөх оноос буурсан үзүүлэлт бөгөөд аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл бараг зогсонги байдалд оржээ. Сүүлийн таван жилийн дунджаар 88-90 орчим хувиар тогтмол биелж ирсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл өнөө жил 58 хувиар биелж байгаа. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг тодотгож, 500 тэрбумыг хассаны дараах  үзүүлэлт юм. Валютын ханшийн өсөлт ялангуяа импортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг сульдуулж, эдийн засагт дарамт үүсгэж байгаа" гэдгийг онцоллоо.  Мөн 2013 онд зах зээлд нийлүүлсэн бэлэн мөнгөний хэмжээ өмнөх оноос хоёр их наяд төгрөгөөр нэмэгдэж, 9.1 их наяд төгрөгт хүрсэн, найдваргүй өр, авлага 90 хувиар нэмэгдсэнийг ч дурдлаа. Төсвийн гадуурх хөрөнгө, мөнгөний хяналтгүй зарцуулалт , гадаад өр зээлийн асуудлыг ч М.Энхболд танилцууллаа. Гадаад өрийн хэмжээ 17.8 тэрбум ам.долларт хүрсэн нь ДНБ-ий 50 хувьд хүрчээ. Үүнээс 4.7 тэрбум нь Засгийн газар, Монголбанкны өр, үлдсэн нь хувийн хэвшлийн өр аж. Оюутолгойн өр болон гадаад, дотоод нийт өрийг нийлүүлж тооцвол ДНБ-ээс давсан тоо гарч байгаа юм байна.  Үнэ ханш зогсолтгүй өсч, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 11-30, аж үйлдвэрийн бараа 15, эрчим хүч, дулааны үнэ 11 орчим хувиар тус тус өсчээ. Гэтэл 2012 оны тавдугаар сараас хойш цалин, тэтгэвэр тэтгэмж  нэмээгүйг онцлов. Байдал ийм байгаа нь ард иргэдийг багагүй бухимдуулж байна. Тийм учраас эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлсэн Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайдуудтай хариуцлага тооцож, огцруулах асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээс өргөн барьсан. Бид гэнэт шийдээд хариуцлага тооцох асуудлыг тавьсан юм биш, аль наймдугаар сард л эдийн засаг хүндэрлээ, ээлжит бус чуулган хуралдуулж, төсвийн тодотгол хийх санал тавьсан хэмээн М.Энхболд ярив.

    МАН-ын дарга М.Энхболдыг эдийн засгийн асуудлаар танилцуулга хийсний дараа уулзалтад хүрэлцэн ирсэн Ерөнхий сайдууд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.

Ерөнхий сайд асан М.Энхсайханы хувьд, МАН-ын дарга санаачлага гарган Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг урьж уулзаж байгааг нэн чухал хэмээн тэмдэглэж, талархлаа илэрхийлэв. Эдийн засгийн байдал хүндэрч магадгүй түгшүүр зарлаж буй дохиог ч сэтгэл зовж хүлээн авч буйгаа хэллээ. Гэхдээ үүнийг аль нэг Засгийн газарт нялзааж болохгүй, энэ Засгийн газарт ажиллах боломж өгөх хэрэгтэй хэмээв. Мөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болохгүй байх “давхар дээл”-ийг дан болгох асуудлыг дэмжиж байгаа ч 2016 оноос хэрэгжүүлж эхлэх ёстой хэмээв.

    Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржийн хувьд, эдийн засгийн байдал хүндэрсэн нь алтан нарыг алгаараа хааж болохгүй гэдэг шиг тодорхой  зүйл, үүнтэй маргах шаардлагагүй. Энэ их өр төлбөр, чанаргүй зээлийн асуудал дотор донслуулж байна гэв. Нэгэнт нөхцөл байдал ийм болсон байхад хариуцлага тооцох асуудал байх ёстой. Уг нь хариуцлагыг Засгийн газар дотроо тооцох ёстой ч тийм зүрх зориг алга. Сөрөг хүчин асуудлыг тавилаа гээд олонхийн дэмжлэг авахгүй нь тодорхой байна. Гэхдээ байдал ямар байгааг ард түмэнд мэдрүүлэхэд хэрэгтэй зүйл. Улстөрийн тогтвортой байдал үр дагаврын хувьд чухал ч ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооцох асуудлыг ярих л ёстой гэлээ. Ер нь бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулахүйгээр өнөөгийн энэ дэгэн догон байдлыг засах боломжгүй гэж үздэгээ ч хэлэв. Мөн тийм их өр зээлтэй байж цаашид дахин өр зээл тавих тухай ярьж болохгүй гэв. 

    Харин Ерөнхий сайд асан Ш.Содномын хувьд хөгжлийн алсын хараатай бодлого үгүйлэгдэж буй нь өнөөгийн эдийн засгийн байдал хүндэрсний нэг шалтгаан гэв. Ялангуяа үйлдвэрлэлээ хөгжүүлж, хувийн хэвшлийн санал санаачлагыг дэмжих төр, засгийн бодлого үгүйлэгдсээр байгааг тэрбээр хэллээ.

    МАН-ын дарга М.Энхболдын санаачилсан Ерөнхий сайдуудын уулзалтыг цаашид тогтмолжуулах хэрэгтэйг уулзалтад оролцогсод санал нэгтэй тэмдэглэв. Бүр Ерөнхий сайдуудын клуб болгон өргөжүүлэх хэрэгтэй тухай ч ярилцсан юм.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    3 цаг 22 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    3 цаг 45 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    4 цаг 10 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    5 цаг 34 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    5 цаг 36 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    5 цаг 58 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    6 цаг 3 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    7 цаг 33 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    7 цаг 35 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    8 цаг 16 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    9 цаг 14 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    9 цаг 27 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    9 цаг 36 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    9 цаг 58 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    10 цаг 25 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    10 цаг 25 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    10 цаг 25 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    10 цаг 30 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    12 цаг 10 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    21 цаг 51 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК