
Өнгөрсөн долоо хоногт Дорнод аймгийн шинэ Засаг даргаар томилогдсон С.Ганбатыг Ерөнхий сайд батламжилсан. Тиймээс өнөөдөр тус аймгийн Иргэдийн төлөөлөгчид хуралдан 2013 оны аудитын тайланг хэлэлцэж эхэлсэн юм. Гэсэн ч С.Ганбат Засаг даргын тамгаа хүлээж аваагүй байгаа тул хурал түр завсарлаад байгаа аж.
Учир нь С.Ганбатыг ажилд томилох Ерөнхий сайдын захирамж байгаа ч хуучин Засаг даргыг ажлаас чөлөөлсөн бичиг ирээгүй байгаа юм. Тиймээс энэ асуудлыг зохицуулж, С.Ганбат Засаг даргын тамгаа хүлээж авсны дараа аймгийн төсвийг хэлэлцэхээр боллоо.