
М.Энхболд өнөөдөр үе, үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзах урилгыг тараасан. Гэвч түүний урилгаар гуравхан л Ерөнхий сайд ирсэн байна. Манай улс түүхэндээ 28 Ерөнхий сайдтай. Тэдгээрээс өдгөө 14 сайд амьд сэрүүн байдаг. Гэтэл түүний урилгаар Д.Содном, Ш.Гунгаадорж, М.Энхсайхан гурав ирж, үлдсэн үе үеийн сайд нар болох Д.Бямбасүрэн, Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал, Н.Энхбаяр, С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг гэх мэт хүмүүс ирсэнгүй. Үлдсэн Ерөнхий сайдууд чухам ямар учраас ирээгүй нь тодорхойгүй байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)