Долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт хуралддаг уламжлалтай УИХ-ын
чуулганы хуралдаан өнөөдөр 9.00 эхэлж
МАН-аас өргөн барьсан Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд
Н.Батбаяр нарыг Засгийн газрын гишүүнээс нь огцруулах тухай асуудлыг хэлэлцэх юм. Өнгөрсөн даваа гаригт МАН-ын бүлэг дээрх хоёр сайдыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Тиймээс уг асуудлыг хуулийн хугацаандаа долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой учраас чуулган өнөөдөр хуралдаж байгаа юм.
Өнөөдрийн чуулганаар Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай саналыг УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга С. Бямбацогт танилцуулах юм байна. Үүний дараа Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулах бол Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Баярцогт танилцуулах аж.
Т.Энхэлээ



















































