
УИХ-ын нэгдсэн чуулган 52.6 хувийн ирцтэйгээр дөнгөж сая эхэллээ. Өнөөдрийн хурлаар МАН-ын бүлгээс өргөн барьсан Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Н.Улаан нарыг Засгийн газрын гишүүнээс нь огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Одоогоор УИХ-ын чуулганы танхимд 40 гишүүн хүрэлцэн ирсэн бөгөөд МАН-аас найман гишүүн л хуралдаа сууж байна. Яг одоо Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай саналыг УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга С. Бямбацогт танилцуулж байна.
Т.Энхэлээ