
УИХ-д Архангай аймгаас гурван ч удаа нэр дэвшин, суудал авч байсан
С.Ламбаад өөрийнх нь орыг залгасан Н.Батбаяр тэргүүтэй гишүүд таалагдахгүй байгаа бололтой.
Учир юу гэвэл тэрээр “Би уг нь залуусаа дэмжээд суудлаа өгсөн. Аймгаа ч
ялуулаад өгсөн. Санаанд хүртэл ажиллахгүй л байна” хэмээн голсон маягтай
жиргэжээ.
Түүний орыг залгаж 2012 онд Архангай аймгаас
сонгогдсон гишүүд бол Б.Болор болон өнөө маргаашгүй хусагдах дээрээ
тулсан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар юм.
С.Ламбаад гологдсон Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах асуудлыг яг одоо болж буй УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.
А.Анар
Сэтгэгдэл (1)