
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлыг Засгийн газар, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариуцаж ажиллахаар болсон. Тэрбээр Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажилтай танилцаад "муу" гэж дүгнэжээ. Тодруулбал, "Хийхээр зорьж буй ажлууд нь маш түүхий байна. Юу хийхээ мэдэхгүй, хэнтэй яаж ажиллахаа ч мэдэхгүй байна. Агаарын бохирдол буурсангүй. Утаатай тэмцэх зорилгоор өнгөрсөн хугацаанд 250 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Ирэх онд 20 гаруй тэрбум төгрөг л төсөвлөсөн байх жишээтэй" хэмээн шүүмжилжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр Ерөнхийлөгчийн хариуцан ажиллаж байсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажилд сул дүн тавилаа. "Ирэх гурван жилд агаарын бохирдол буурахгүй бол надтай ярь" гэж ам алдсан Ерөнхий сайдыг яаж ажиллахыг харах үлдэж байна.
Сэтгэгдэл (2)