
УИХ-ын чуулганаар Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлаар МАН-ын бүлгийн гишүүн Д.Хаянхярваа байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Чингис бондыг гаргасан нь буруу гэж намын бүлэг үзээгүй. Харин УИХ хөтөлбөргүйгээр өдөрт 300 гаруй сая төгрөгийн хүү төлж байна. Үлдэгдэл нь 400 орчим сая долларийн хүүг төлнө. Цаашид улсад орж ирсэн үнэтэй хөрөнгийг үр дүнтэй зарцуулахыг бид шаардах болно. Өнгөрсөн жилд Шинэчлэлийн Засгийн газар хоёр тэрбум долларын зээл авсан байна. Хэдэн арван сургууль барих мөнгийг зээлийн хүүд төлж, салхинд хийсгэж байгаа бодлогын алдаа, хууль зөрчсөн үйлдлээс болж эдийн засгийн хямралд нүүрлэлээ. Энэ бодлогоо засаж, эх орондоо хоноцийн сэтгэлээр ханддаг хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй байна" гэв.