
Ерөнхийлөгч шүүгч нарыг томилох асуудалд нэлээд нухацтай хандаж байна. Улмаар шүүгчийн урьд нь гаргасан шийдвэрийг давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэртэй харьцуулан анализ хийж, иргэдийн санал гомдлыг ч тусгажээ. Ерөнхийлөгч ийн шалгаруулалт хийхдээ нэлээд олон шүүгчийг томилохоос татгалзсан байна. Угаас Ерөнхийлөгч шүүхийн зөвлөлөөс өргөн барьсан нэрийг нэг бол томилно, эсвэл татгалзах эрхтэй. Тэгэхээр шүүгч нарын томилгоонд нийцээгүй зарим хүмүүсийг тэрбээр удахгүй олон нийтэд зарлах нь.
24tsag.mn