Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбацогт: Эрх баригчид мөнгийг 00-ийн цаас шиг хэвлэж тараалаа

2013-12-24
0
ЖИРГЭХ
    УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хоёр сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

    бямбацогтУИХ-ын нэгдсэн хуралдаанаар хоёр сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.  

УИХ-ын дарга аа,
УИХ-ын эрхэм гишүүдээ,

 Хүн төрөлхтөн, дэлхийн улс орнууд яг энэ цаг мөчид улиран одож буй нэг жилийнхээ алдаа оноог дэнсэлж, амжилт бүтээлээрээ бахархаж байна. Бид ч гэсэн нэг жилийнхээ алдаа оноог цэгнэж, ахисан алдсанаа эргэцүүлэх ёстой. Харамсалтай нь улиран одож буй онд улс төр, эдийн засагт өрнөсөн олон үйл явдлуудын алдаа гажуудал, уналт бууралт нь давамгай байлаа. Тиймээс Та бид өнөөдөр улс оронд үүсээд байгаа хүндрэлийн гол буруутнуудтай хариуцлага тооцоход хүрээд байна.
 
Улс орны эдийн засаг хүндэрч байгаа дохиоллыг цөөнхийн бүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн удаа дараа эрх баригчдад сануулж, зөвлөсөн ч бидний үгийг сонсоогүй. Улс орны эдийн засаг өвчин нь хүндэрч буй өвчтөн шиг болоод байна. Монгол Улсын эдийн засаг бүх талаар дордсон талаарх бид бүхний байр суурийг төрийн тэргүүнээсээ эхлээд олонхийн бүлгийн зарим гишүүд ч хүлээн зөвшөөрч эхэлсэн. Бас Дэлхийн банк, Олон улсын банк санхүүгийн байгууллагууд сэрэмжлүүлсэн. Энэ бүхнийг тоо баримт, тодорхой жишээгээр нотолъё.  

 Уул уурхайн томоохон бүтээн байгуулалтууд зогслоо. Хөрөнгө оруулагчид Монголыг орхиж явлаа. Олон арван компани үүд хаалгаа барьж, ажилтнуудаа цомхотголоо. Улсын төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасалдлаа. 

 Эдийн засаг, бизнесийн халгаатай, тогтворгүй орчноос болж хувийн хэвшлүүд дампуурлаа зарлаж эхэллээ. 2012 онд 86, 2013 онд 301 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож татан буугдлаа.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2013 оны 11 дүгээр сарын эцэст 572,5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 274 тэрбум төгрөг буюу 2 дахин өслөө. Вальютын нөөц 21.8 хувиар буурлаа.

Олон улсын төвшинд Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч, өрсөлдөх чадварын индекс 14 байраар ухарлаа. Бизнесийн орчноор бас л хойшиллоо. Даяаршсан өрсөлдөөнд бид даруулж хоцорч байна.  

Монгол Улсын өрийн хэмжээ 8,4 их наяд төгрөгт хүрлээ. Төсвөөс гадуур зарцуулсан бонд, Хөгжлийн банкны зээл зэрэг нь ДНБ-ий 63,5 хувьтай тэнцэж үндэсний эдийн засгийн аюулгүй байдал алдагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тооцоолж байгаагаар бол “өнгөрсөн жил монгол хүн бүр 863 мянган төгрөгийн өр төллөө”.

Шинэчлэлийн Засгийн газар үнэ тогтворжуулах нэрээр 3 их наяд төгрөгийг 00-ийн цаас шиг хэвлэж тараалаа. Үр дүнд бараа бүтээгдэхүүний үнэ 23-30 хувиар өсч, иргэдийн худалдан авах чадвар эрс буурлаа. Монгол төгрөгийн ханш унаж, валютын ханш 29-35 хувиар өслөө. Тиймээс олон улсын "Блүүмберг" агентлагаас энэ онд ханш нь хамгийн их унасан мөнгөн дэвсгэртээр Монгол Улсын төгрөгийг нэрлэж дэлхий дахинд зарлалаа. Монголынхоо мөнгөн дэвсгэртийг ингэж анх удаагаа сульдан доройтохыг Та бид бүгдээрээ харлаа.

2012 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан бол энэ онд 11 хувь болж буурлаа. 2011 онд нэг хүнд ногдох ДНБ 3459 ам.доллар байсан. 2012 онд 3342 ам.доллар, 2013 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 2800 орчим ам.доллар болж буурлаа.

Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засаг уруудсан доройтсон, дампуурсан, буурсан, хойшилсон, ухарсан гэдэг хэдхэн үгээр илэрхийлэгдэх боллоо. Гэхдээ өссөн, нэмэгдсэн зүйл бас байна. Тухайлбал, өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд гурилын үнэ 20 хувиар, "Атар" талх 27 хувиар, цагаан будаа 30 хувиар, сүү 27 хувиар, тараг 25 хувиар, өндөг 70 хувиар, орон сууцны нэг метр кв-ийн үнэ 100 хувиар өслөө.

Эдгээр тоо баримт бол эрх баригчдын ард түмэндээ барьж байгаа энэ оны “бэлэг” юм. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч зарим хүмүүс улс орны хөгжил гэхээсээ илүү өөрийн гэр бүлийнхээ, бизнесийн бүлгийнхээ төлөө сайд болсон мэт авирлаж байгааг шүүмжилж сануулсан. Тэд өөрсдийнхөө баяжиж байгааг ард түмэн баяжиж байгаа мэтээр эндүүрэх боллоо. Тийм ч учраас Засгийн газрын гишүүдийн “амьдрал сайхан” байгаа тухай үлгэрийг ард түмэн өдөр бүр сонсох боллоо.

Бид бүгдийн ишилж ярих дуртай Нобелийн шагналт, нэр эдийн засагч Мильтон Фридман нэгэнтээ “Хоосон гоёмсог ярих түвшинд бид амжилтад хүрч чадсан хэдий ч бодит хэрэгжилтийн түвшинд ялагдаж байна” гэж хэлсэн удаатай. Энэ үг бол шинэчлэлийн Засгийн газрын гишүүд Та бүхэнд зориулсан мэт үг. Үнэхээр та бүхэн гоёмсог ярих түвшиндээ амжилтад хүрч байна. Ард түмнийг хуурч байна. Харин бодит хэрэгжилтийн түвшинд ялагдаж байна. Ингэж ард түмнийг хуурч, амьдрал сайхан байгаа тухай үлгэр ярьж суугаа сайд нартай хариуцлага тооцох хуулийн үндэслэл, бодит шалтгаан, баримт нотолгоо хангалттай байна.

батбаярМонгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах үндэслэлийн тухайд:

УИХ дахь МАН-ын бүлэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг Монгол Улсын 6 хууль, 17 зүйл, заалтыг зөрчсөн дараах үндэслэлээр огцруулах нь зүйтэй гэж үзсэн.

Үүнд:

1.    Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.16 дахь заалт “хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл, зээл, тусламжийн нэгдсэн бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт”-ын үүргээ туйлын хангалтгүй биелүүлснийг "Чингис" бондын зарцуулалт батална.

Монгол Улсын өрийг нэмэгдүүлж, төсөвт дарамт учруулахуйц их хэмжээний гадаад өр үүсгэж 5 тэрбум ам.долларын бонд гаргах шийдвэрийг Монгол Ардын Намын бүлэг байгуулагдаагүй үед олонхиороо хүч түрэн УИХ-аар баталсан. Улмаар үндэслэл тооцоогүй, нэмүү өртөг шингээх төсөл хөтөлбөргүйгээр 1,5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг яаравчлан арилжаалж, өнөөдрийг хүртэл 600 гаруй сая ам.доллар зарцуулагдалгүй хэвтэж, хүү нь төлөгдөж байна.
 
Гэтэл БНХАУ болон БНСУ-ын Засгийн газраас 20-35 жилийн хугацаатай, эхний 7-10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх 800 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээл гээд нийтдээ 1,1 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газар ашиглаж чадалгүй алдсан.

2013 онд гэхэд "Чингис" бонд болон Хөгжлийн банкны зээлийн хүүнд 140,6 тэрбум төгрөг төлнө. Дөрөвхөн жилийн дараанаас бөөн дүнгээр нь төлж эхлэх энэ их өрийг эдийн засгийн үр ашгаа өгч, нэмүү өртөг шингээх төсөлд зарцуулах ёстой байсан. Гэтэл ердөө 10 гаруйхан хувийг нэмүү өртөг бий болгох цөөн салбарын үйлдвэрлэлд зарцуулсан. Үлдсэн 90 хувийг хэн, хэрхэн төлж барагдуулах нь тодорхойгүй байна.

Барьсан замаараа, "Гудамж" төслөөрөө төлөх үү? Үүнийг Монгол Улсын төсвөөс, аж ахуйн нэгж ард иргэд ажил хөдөлмөр эрхэлсэн орлого, татвараараа л төлж таарна.

2.    Мөн 2013 оны Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд Эдийн засгийн хөгжлийн сайд хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн болохоор эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд унахад хүрэв? Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл хөгжүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх талаар юу хийж хэрэгжүүлэв?

3.  
 Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүйнхээ төлөө бас хариуцлага хүлээх ёстой. Учир нь бондын санхүүжилтын 1 ам.долларыг 3 ам. болгож, эдийн засгийн үр ашиг бүхий төсөлд зарцуулах Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг яагаад биелүүлээгүйгээ тайлбарлахыг шаардаж байна. Харин улсынхаа өрийн хязгаарыг давуулан байж авсан зээлээ нэн тэргүүнд юунд зарцуулах вэ гэдгийг оновчтой тооцоолоогүй, УИХ-тай ч зөвшилцөлгүй, үндэслэл тооцоогүй зарцуулсан нь хууль зөрчсөн ноцтой асуудал мөн.

4.     “Чингис” бондыг төсвийн бүрэлдэхүүн хэсэгт тусгахгүй байгаа нь

-    Төсвийн тухай хуулийн “төсвийн орлогоор баталгаажсан Засгийн газрын баталгаа, зээл, бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагааг төсөвт тусгах”,  
-    “төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх ёстой”,
-    “Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна” зэрэг заалтуудыг тус тус зөрчлөө.

5.
    Хөгжлийн банкны тухай хуулийн “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэсэн заалтыг зөрчин, УИХ-аар батлуулалгүйгээр төслүүдийг санхүүжүүлж байна. Ингэхдээ зарим томоохон ажлуудыг зураг төсөвгүйгээр, шууд гэрээгээр хийлгэж хууль тогтоомжийг зөрчсөн байна. Мөн бондоор санхүүжих төсөл хөтөлбөрийн 30 хувийг төсөл хэрэгжүүлэгч хариуцах заалт ч хэрэгжихгүй байна.

6.  
 Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8. дахь хэсэгт “Улсын Их Хурлаас баталсан төрийн бодлогын баримт бичгийн хүрээнд Засгийн газар улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дөрвөн жилд нэг удаа баталж, жил бүр тодотгоно”, УИХ-ын 2012 оны 60 дугаар тогтоолд заасан “дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг УИХ баталж байхаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулж, 2012 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчин өнөөг хүртэл улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг батлуулаагүй байна.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Хөгжлийн банкны тухай хууль, Засгийн газрын тухай хуулийг тус тус зөрчсөн нь Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах хангалттай үндэслэл хэмээн УИХ-аар хэлэлцүүлж байна.

УлаанМонгол Улсын Сангийн сайд Ч.Улааныг огцруулах үндэслэлийн тухайд:


УИХ дахь МАН-ын бүлэг Сангийн сайд Ч.Улааныг Монгол Улсын 4 хууль, 13 зүйл, заалтыг зөрчсөн дараах үндэслэлээр огцруулах нь зүйтэй гэж үзсэн.

1.    
Монгол Улсын төсөв, санхүүгийн бодлогыг хариуцаж буй Сангийн сайд Ч.Улаан улс оронд үүссэн нөхцөл байдал, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, төгрөгийн ханшийн огцом сулрал, төсвийн орлогын бүрдүүлэлт, төсвийн хөрөнгө оруулалт зэрэгт цаг тухайд нь бодитой дүгнэлт хийж чадалгүй, Монгол Улсын 2013 оны төсөвт тодотгол хийх асуудлыг Монгол Улсын 2014 оны төсвийг хэлэлцэхтэй давхцуулан УИХ-д өргөн барьж хэлэлцүүлсэн нь Засгийн газрын тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ зөрчсөн явдал. Улмаар төсөвт тодотгол хийлгэсэн ч анх батлагдсан нийт орлого 1,5 их наяд, тодотгосон орлого 800 тэрбум төгрөгөөр дутахаар байгаа нь туйлын хариуцлагагүй ажиллагаа юм.

2.  
Үүний зэрэгцээ энэ 2013 онд хэрэгжих ёстой байсан 997,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 265 тооны төсөл арга хэмжээний 255,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хасагдсаны зэрэгцээ өнөөгийн үүссэн нөхцөл байдлаас үүдэн ирэх 2014 онд 144 төсөл арга хэмжээ 0 дүнтэйгээр туслаа.

3.  Засгийн газар Монголбанктай хамтарч хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 30 хувьд хүрлээ.

4.    Монгол Улсын 2013 оны төсвийн 1 дүгээр улирлын төсвийн орлого бүрдүүлэлтийн гүйцэтгэл 92,5 хувьтай байхад тус улиралд төлөвлөсөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын 303.7 тэрбум төгрөгийн зардлаас ердөө 11,8 хувийг санхүүжүүлж, 267.7 тэрбум төгрөгийг царцаав. Энэхүү асуудалд даруй арга хэмжээ аваагүйн улмаас Монгол Улсын 2013 оны төсөвт тодотгол хийх үед нөхцөл байдал улам хүндэрсэн буюу хөрөнгө оруулалтын санхүүжилт ердөө 30,5 хувьтай байсан. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг 60 гаруй хувиар тасалдуулсан байна.

5.  
 Монгол Улсын санхүү, төсөв, өр, зээлийн асуудлыг хариуцсан Сангийн сайд Ч.Улаан нь Засгийн газрын тухай хууль болон Төсвийн тухай хуулиар хүлээсэн үүргээ умартаж, бондын хөрөнгийн зарцуулалтыг улсын төсөвт суулгахгүйгээр хяналтгүй зарцуулах нөхцөлийг бүрдүүлж, Төсвийн тухай хуулийн “төсвийн орлогоор баталгаажсан Засгийн газрын баталгаа, зээл, бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагааг төсөвт тусгах”, “Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.” гэсэн хуулийн заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн.

6.  Сангийн сайд Ч.Улаан Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа УИХ-аар батлагдаагүй хуулийн өгөгдлийг ашиглан санхүү, эдийн засгийн тооцооллоо хийсэн нь 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн олон зүйл, заалтыг зөрчсөн.

Энэхүү хууль зөрчсөн үйлдэл нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд заасан “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэсэн заалтыг ноцтой зөрчиж, УИХ-ын бүрэн эрхэд халдсан.

Энэ бүх үндэслэлийг олонхи үгүйсгэж, дээрх сайдуудыг хамгаалаад үлдвэл улс төрийн хариуцлага хүлээхээс, хуулийг хэрэгжүүлэхээс татгалзлаа гэж үзэхээс өөр аргагүйд хүрнэ.

УИХ дахь МАН-ын бүлэг улс орны нийгэм эдийн засаг, төсөв санхүү элгээрээ мөлхөж байгаа энэ үед ард түмний захиалгаар хариуцлага тооцох асуудлыг хуулийн хүрээнд хөндөн тавьж байна. Бид асуудал бэрхшээлийг шийдвэрлэе, алдаа дутагдлыг арилгая гэж асуудалд хандаж байна. Ард түмнээ үнийн өсөлтөөс хамгаалах гэж, улс орныхоо эдийн засгийн уналтыг зогсоох гэж бид хариуцлага ярьж байна. Бас ард түмний амьдралыг сайжруулна гэсэн амлалт, хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг шинэчлэлийн Засгийн газарт сануулж байна.

Иймээс улс орны төсөв санхүү, эдийн засгийн амин чухал асуудлыг хариуцан ажиллахдаа Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг унагаасан дээрх сайдууд улс төрийн соёл, төрийн сайдын ёс зүйг бодож хариуцлагагүй үйлдэл, бодлогогүй шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой.

Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”.

Жирийн иргэд хууль зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээдэг байтал төрийн сайд нь хуулиа зөрчөөд сууж байж таарахгүй.

Бид хуулиа хэрэгжүүлдэггүй, хуулийг мөрддөггүй, хуулийг биелүүлдэггүй сайдуудтай хариуцлага ярьсаар байх болно.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах ...”  заалтыг үндэслэн Монгол Ардын Намын бүлгээс гаргаж буй дээрх хоёр сайдыг огцруулах асуудал, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. 
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • зочинф (202.70.42.26)
    2 ХАР ХЭРЭЭ НЭГ НЭГНИЙХЭЭ ХАРЫГ ГЭНЭТ ХАРААД АЙМААААР ИХЭЭР ГАЙХАВ ААААА ГЭЖ ха ха ха
    2013 оны 12 сарын 25 | Хариулах
  • unen (61.79.186.146)
    Byambatsogtoo chi gantsaaraa tender ideed bdag, ard tumen mungutei bj bolohgui yu? bas gantsaaraa gudraad bh huseltei baihnee?
    2013 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.20.147)
    МАН ӨЧНӨӨН ОЛОН ЮМ УНГАС АЛДААД АРД ИРГЭД ТООХОО Ч БАЙЖ. АЖИЛД САДАА БОЛСОН БӨСНҮҮД
    2013 оны 12 сарын 24 | Хариулах
  • fgwregwe (203.194.114.39)
    tegeed tanaix 21000 taraaj ard tumenee ood tatax n uu
    2013 оны 12 сарын 24 | Хариулах
  • dfsdfdsafas (203.194.114.39)
    bitgii xuts ***** min
    2013 оны 12 сарын 24 | Хариулах
  • irgen (202.179.10.70)
    udahgui 16 ond ogtsroh bha
    2013 оны 12 сарын 24 | Хариулах
  • hehe (202.5.203.218)
    MAN-ii olon boosnyyd sensaatsalj mongonii hansh bitgii unagaad bai
    2013 оны 12 сарын 24 | Хариулах
  • ИНГЭЭД БАЙВАЛ БОЛЖИЙНОО (202.180.220.72)
    ИЙМ БАЙВАЛ МАН-ЫНХАН БОЛЖ БНА. ОГЦОР ОГЦОР. ОН ГАРААД ЦАЛИН ТЭТГЭВЭР ӨГЧ ЧАДАХГҮЙ. САНГИЙН ЯАМ МОДОО БАРЬСАН ГЭСЭН ШҮҮ.ҮНДЭСЛЭЛ НЬ ЗӨВ БОДИТ БНА. АРД ТҮМЭН ХОХИРОХ ЁСГҮЙ. БАЙРНЫ ЗЭЭЛЭЭ ЯАХ УУ? ГЭЖ БАЙТАЛ ЮУН 800 ГАРУЙ ТӨГРӨГ ТӨЛЧИХӨВ.АЙМААР ЮМ. ЭЗЭН НЬ МЭДЭЭГҮЙ БАЙТАЛ ӨР ТӨЛЖЭЭ. МӨНГӨӨ БУЦААЖ АВЧ БОЛОХ УУ? ГЭМТ ХЭРЭГ.
    2013 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    saihan l vg helsne baina
    2013 оны 12 сарын 24 | Хариулах
  • zuv (182.160.7.167)
    ogtsrohgui baigaa shaltgaan ni yu ve? ogtsruul ogruul""
    2013 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    ogtsroochee
    2013 оны 12 сарын 24 | Хариулах
  • zochin (202.131.242.238)
    zub zub demjij bna oorsdiinx ni biznes tsetsegleed amidral ni saijrax ni bidnii amidrald yamar ch xamaagui shuu dee.ene Batbayar zairantan bolimoor yum ogchixooch de. ajil unagasan ni unen l bna hs de
    2013 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (203.169.54.89)
    zuw ingej heleh heregtei dajgvi
    2013 оны 12 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    2 цаг 54 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    3 цаг 17 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    3 цаг 42 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    5 цаг 6 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    5 цаг 8 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    5 цаг 30 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    5 цаг 35 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    7 цаг 4 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    7 цаг 7 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    7 цаг 48 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    8 цаг 46 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    8 цаг 59 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    9 цаг 8 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    9 цаг 30 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    9 цаг 57 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    9 цаг 57 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    9 цаг 57 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    10 цаг 2 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    11 цаг 42 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    21 цаг 22 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК