Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. МАН-ын бүлгийн гишүүд эдийн засаг хүндэрсэн нь эдгээр сайд нартай холбоотой хэмээн шүүмжилж байна. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Зах дээр очихоор наймаачид та бүгдээс огт өөр зүйл ярьж байна. Шинэ жилийн баяр болж байхад ямар ч ашиг олохгүй зөвхөн түрээсээ төлж байна. Яагаад амьдрал сайхан байна гэж яриад байгааг Н.Алтанхуяг сайдаас асуугаад өгөөч гэлээ. Монгол улсын эдийн засаг ямар байгаа нь Ч.Улаан сайдын намтартай нягт холбоотой гэв".
Харин Ч.Улаан сайд "Би яг 10 жилийн өмнө Монгол улсын өрийг яаж барагдуулах вэ? гэж байсан. 20 жилийн өмнө картын бараа яаж халах вэ гэдэгт санаа зовоод сууж л байсан. Ер нь намайг Сангийн сайдаар ажиллаж байгаа цагт иргэдэд дахиж 21 мянган төгрөг тараахгүй. Манай эдийн засагт тийм боломж ч байхгүй" гэлээ.




















































Сэтгэгдэл (3)