
Дархан-Уул аймгийн АН-ынхан өнгөрсөн бямба гаригаас эхлэн өлсгөлөн зарласан. Тэгвэл тэд өлсгөлөнгөө өчигдрөөс зогсоосон байна. Өлсгөлөнд АН-ын Шинэчлэх хөдөлгөөний тэргүүн Л.Наранбаатар тэргүүтэй 16 хүн оролцсон билээ. Тэд "Дархан-Уул аймгийн Ардчилсан нам нэг компанийн эрхшээлд орсон. Энэ байдал нь ардчиллын үнэ цэнийг унагааж, үнэгүйдүүлж байна гэж үзэж, тус аймгийн АН-ын анхан шатны байгууллага, үүрүүдийг шинээр байгуулах ёстой" гэсэн шаардлага тавьсан юм. Мөн энэ дагуу намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьдаа шаардлага хүргүүлсэн ч энэ шаардлагын хариуг өгөхгүй байсан тул ийнхүү өлсгөлөн зарлаж, ултөрийн суулт зарлаж байгаа хэмээн тайлбарлаж байсан.
Тэгвэл Дарханы АН-ынхан өчигдөр намын удирдлагуудтайгаа уулзан ирэх жил сонгуулиар намын хороог шинэчилнэ гэдэг тохиролцоонд хүрсэн аж. Бүх талуудыг байлцуулсан энэ удаагийн уулзалтаар тэд нэг зүйл дээр
тохирч чадсан нь одоо байгаа намаараа оролдохгүйгээр ирэх гуравдугаар
сарын хоёр дахь долоо хоногт намын анхан шатнаас сонгууль явуулж,
Дарханы Ардчилсан намыг бүрдүүлэхээр болсон явдал аж.
Т.Энхэлээ