АН-ын бүлгээс байнгын хороодын дарга нарыг солих асуудлыг гаргаж
тавьсан. Учир нь Байнгын хороодын дарга нар нь уг албыг нэг жилийн
хугацаатай хаших ёстой байдаг. Тиймээс бүрэн эрх нь дууссан байнгын
хороодын дарга нарыг өөрчилж, эсвэл сайн ажилласан нэгнийг нь улираан
сонгох ёстой гэж АН-ын бүлгийн зүгээс үзэж байгаа юм. Энэ дагуу УИХ-ын найман байнгын хорооны дарга нарыг шинээр томилох асуудлыг Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Харин Ардчилсан намын бүлгийн зүгээс Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг улируулан сонгох санал оруулж ирлээ. Тэднийг саналыг хорооны гишүүдээс 16 нь дэмжив. Ингэснээр тэрбээр дахин нэг Хууль зүйн байнгын хорооны даргын албыг хаших нь.
Хууль зүйн байнгын хорооны тус санал дүгнэлтийг пүрэв гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж, батлуулах юм.
Т.Энхэлээ



















































