
УИХ-ын тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны даргын бүрэн эрхийн нэг жилийн хугацаа дуусгавар болж байгаа тул уг асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд хорооны 19 гишүүнээс 10 нь оролцсон энэ хуралдааныг Р.Гончигдорж гишүүн даргалан явуулсан юм.
Хэлэлцэх асуудалтай холбоотой өөр санал байгаагүй бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат А.Бакейг улираан сонгох саналыг байнгын хороонд оруулж буйг танилцуулахад өөр хүний нэр дэвшүүлэх санал гишүүдээс гарсангүй. Харин асуулт-хариултын хувьд Н.Батцэрэг гишүүн цөөнхийн бүлгээс төлөөлөл байхгүй байгаагийн учрыг лавлахад “Байнгын хорооны дарга сонгох асуудлыг хэлэлцэх энэ хуралд цөөнхөөс албан ёсны тайлбар хэлээгүй. Олон байнгын хороо зэрэг хуралдаж байгаагийн дээр зарим нэг гишүүн нь гачигдалтай байгаа тул оролцох боломжгүй байгаа байх” гэсэн хариулт сонстов.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор үг хэлэх хүн гараагүй бөгөөд А.Бакейг ТББХ-ны даргаар улираан сонгох асуудлаар тус хорооны гишүүд санал нэгдсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Р.Гончигдорж гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.