УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн төрсөн ах, "Монсам" компанийн захирал Ж.Батсүрэнг ёс зүйгүй авирласан гэж ажлаас нь чөлөөлөх хүсэлт гаргасан. Тэгвэл уг хүсэлтийг Төрийн өмчийн хорооны өнөөдрийн хурлаар хэлэлцжээ. Гаалийн байцаагч нарыг доромжилж, сүрдүүлсэн гэх Ж.Батсүрэн ч өөрөө халагдах өргөдлөө өгөөд байсан аж. Төрийн өмчийн хорооны гишүүд хуралдаад Ж.Батсүрэнг ажлаас чөлөөлөх хүсэлтийг хүлээн авсан юм байна. Ж.Батзандан гишүүн “Сүүлийн үед төрийн байгууллага албан тушаалтны хариуцлагагүй үг, үйлдэлтэй холбоотой шүүмж, шүүмжлэл олон иргэдийн зүгээс гарах боллоо. Үүний нэг нь миний төрсөн ах Монгол Солонгосын хамтарсан “Монсам” Төрийн өмчит компанийн захирал Ж.Батсүрэнтэй холбоотой асуудал юм. Тэрээр АНУ-аас албан хэрэгцээндээ авчирсан таван ширхэг компьютерийнхоо гаалийн татварыг төлөхгүй хэмээн албаны хүмүүстэй маргалдсан байна. Иймд миний ах Ж.Батсүрэнтэй холбоотой асуудлыг шалгаж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, нэн даруй хариуцлага тооцож өгөхийг хүсье” гэсэн хүсэлт гаргаад байсан юм.




















































Сэтгэгдэл (7)