Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ

2013-12-26
0
ЖИРГЭХ

BSN_6874  УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ тухай төсөл санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ц.Оюунбаатар нар танилцуулав.

  Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулан батлуулж, түр хугацаанд зарим харилцааг зохицуулах зайлшгүй шаардлагатай байгаа аж. Иймээс уг хуулийн төсөлд Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан аймаг, нийслэлийн Иргэний зөвлөл 5-7 гишүүнийг анх томилохдоо 5 гишүүнтэй байх бол 1 гишүүн нь нэг жил, 2 гишүүн нь хоёр жил, 2 гишүүн нь гурван жил, 7 гишүүнтэй байхаар бол 1 гишүүн нь нэг жил, 3 гишүүн нь хоёр жил, 3 гишүүн нь гурван жилийн хугацаатай байхаар томилохоор тусгажээ. Мөн Цагдаагийн албаны тухай хуульд заасан цагдаагийн байгууллагад дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаах үйл ажиллагаатай холбоотой төсөв санхүү, дэд бүтэц, барилга байгууламж, материал техникийн хангамж, зэвсэг хэрэгслийг шилжүүлэх, Цагдаагийн байгууллагын ажилтныг төрийн захиргааны албан хаагчийн орон тоо, цалингийн сүлжээ, шатлал, зэрэглэлд шилжүүлэх ажлыг 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан байна.

  Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө цагдаагийн алба хаагчийн урьд ажилласан хугацааг тооцоход түр саатуулах, баривчлах, эрүүлжүүлэх байранд эмч, жижүүрээр болон улсын онц чухал объектын харуул, жижүүр, замын цагдаагийн шугам замын байцаагч, зохицуулагч-цагдаагаар ажилласан 1 жилийг 1 жил 2 сараар тооцох, Цагдаагийн байгууллагын тухай хуулиар олгосон цолны тэмдгийг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн цагдаагийн алба хаагчийн ёслолын хувцсанд зүүж хэрэглэх, Цагдаагийн байгууллага, алба хаагчаас албан үүргээ гүйцэтгэхдээ биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл, журам, түр хугацаанд үйлчлэх зааврыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, үе шаттайгаар хэрэгжүүлэх, аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчийн 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 2014 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн тоолж, таван жил тутам олгох зэрэг зохицуулалт хийхээр тусгажээ.

  Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа хуулиудын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 39 нь буюу 75 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

  Дараа нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ тухай хууль санаачлагчийн илтгэлийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ж.Эрдэнэбат нар танилцуулав.

  Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн эдгээр хуулийн төсөлд хүн амын хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээний хүрээнд стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100 мянга хүртэл тонн улаанбуудайг импортоор оруулахад Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр, хуулийг батлагдсан өдрөөс эхлэн 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөхөөр тусгасан байна.

 Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Д.Дэмбэрэл, Ж.Энхбаяр, С.Баярцогт, Ш.Түвдэндорж, Ж.Эрдэнэбат, Н.Батцэрэг, Ё.Отгонбаяр нарын гишүүд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авав. Тухайлахад гишүүн Ж.Эрдэнэбат хөнгөлөлтийн хувьд гурил, улаанбуудайд ялгаа байхгүй болохоор бэлэн гурил оруулж ирж болохгүй юу гэдгийг тодруулахад сайд Х.Баттулга одоогоор манайд гурилын 70 гаруй үйлдвэр байгаа. Иймээс гурилын үйлдвэрүүдээ ажилтай байлгах үүднээс бэлэн гурил биш улаанбуудай оруулж ирэх хэрэгтэй гэж үзэж байгаа гэсэн хариулт өгөв. Харин гишүүн Н.Батцэрэг одооогоор гурилын нөөц хэр байгаа, цаашдаа тариалангийн чиглэлээр ямар бодлого барихаар төлөвлөж буйг тодруулахад Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд “Газар нутаг уудамтай манай улсын тухайд баруун бүс дэд бүтэц муу, өртөг зардал өндөр тул тэнд импортын гурил хямд байгаа. Иймээс дэд бүтэц муутай бүсэд дэд бүтэц бий болгоход төвийн бүсээс илүүтэй дэмжлэг үзүүлэх бодлого барьж байгаа. Цаашдаа зүүн аймгуудад газар тариалан эрхлэх боломж нэмэгдэнэ. Энэ бүхэнд чиглэсэн бодлогын баримт бичиг гаргаж байгаа” гэлээ. Мөн баруун бүсэд газар тариалан эрхэлж гурилын үйлдвэрт тушаасан улаанбуудайд бусад бүсээс 50 хувиар илүү урамшуулал олгохоор шийдвэрлэсэн гэдгийг хэллээ. Түүнчлэн гишүүн Ё.Отгонбаярын асуултад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал борлуулалт, худалдан авалтыг зохицуулах үүднээс улаанбуудай худалдаж авах үнэд зохих өөрчлөлт оруулсан нь үр дүнгээ өгсөн гэж үзэж байгаа. Ер нь гурил үйлдвэрлэгчдээ дэмжих нь тариаланчдаа дэмжиж байгаа хэрэг. Нөөцийн хувьд урьд жилүүдтэй харьцуулахад хангалттай биш байгаа. Өнгөрсөн онд импорттойгоо нийлээд 349 мянган тоннын нөөцтэй байсан бол одоогийн нөөц 265 мянган тонн буюу хэрэгцээгээ харахад 100 мянган тонн хэрэгтэй байгаа гэсэн хариулт өгөв.

  Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж дууссан тул нэгдсэн хуралдаан завсарлаж, үдээс хойшхи хуралдаан дээр гишүүд уг хуулиудын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулж үгээ хэлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    2 цаг 59 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    3 цаг 22 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    3 цаг 47 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    5 цаг 11 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    5 цаг 13 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    5 цаг 35 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    5 цаг 40 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    7 цаг 9 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    7 цаг 12 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    7 цаг 53 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    8 цаг 51 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    9 цаг 4 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    9 цаг 13 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    9 цаг 35 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    10 цаг 2 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    10 цаг 2 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    10 цаг 2 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    10 цаг 7 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    11 цаг 47 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    21 цаг 28 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК