Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хүчирхийллийн суурь шалтгаан бол эрхийн тэнцвэрт бус байдал” юм

2013-12-26
0
ЖИРГЭХ

IMG_0689_zps59e3b4f11Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Сургуулийн орчин: Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх боломж” Зөвлөлдөх уулзалтад оролцож, нээлтийн үг хэллээ.

“Хэдхэн хоногийн өмнө  Монгол Улсын Ерөнхийлөгч “Энэ асуудалд төр санаачилга гаргахгүй бол болохгүй. Төр иргэндээ туслах л гэж байгаа бол санаачилга гаргаж, үйлдэл хийх ёстой. Хүчирхийлэл бол хүний л үйлдэл. Хүн л энд цэг тавьж чадна” гэж хэлснийг Та бүхэн бүгд санаж байгаа байх.

Нийгмийг бүхэлд нь нөмөрсөн,  чимээгүй дайн мэт энэ үзэгдэлтэй цөөн тооны хүн, байгууллага, төсөл, хөтөлбөр тэмцээд дорвитой үр дүнд хүрч чадахгүй. Энэ нь салбар дундын зохицуулалт шаардсан асуудал учир бидний хамтын хариуцлага юм. Бид нийгмээрээ, бүх нийтээрээ тэмцэх хэрэгтэй.

Бид  хүчирхийллийн илрэл, үр дагавартай нь тэмцэж олон жилийг ардаа орхилоо. Энэ бол чухал. Гэвч суурь шалтгаан арилаагүй цагт хүчирхийлэл  хогийн ургамал шиг  багсайн ургасаар байх болно. Тэгвэл тэр суурь шалтгаан нь архидалт, ядуурал, боловсролын зөрүү аль нь ч биш, гагцхүү эрх мэдлийн тэнцвэрт бус байдал болохыг бид хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрөх цаг иржээ.

Энэ тэнцвэрт бус байдал нь хүний хандлага, зан үйл, үзэл бодол дээр суурилж байна. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн хоорондын эрхийн тэгш бус байдлыг өөгшүүлж, гэр бүлийн гишүүдийг хүйс, насаар нь зиндаачилж, асуудлыг хүчирхийллийн аргаар шийдвэрлэж болно гэж үздэг нийгмийн хэм хэмжээг бид “хэвийн”, тэр ч байтугай “зөв зүйтэй үзэгдэл” гэж дэмжсээр байна.  Эдгээр хэвшмэл ойлголтуудыг  “хөдөлгөөнгүй, тогтонги зүйл”, “ийм л байсан, цаашид ч ийм л байх болно” гэж үзсээр байна.

Гэвч нийгмийн эдгээр хэм хэмжээг  бид өөрсдөө бүтээдэг, хуваалцдаг, дамжуулдаг, түүгээр ч зогсохгүй өвлүүлдэг нь маргашгүй үнэн билээ. Бидний уламжлал гэж нэрлээд байгаа тэр хэм хэмжээ яг үнэндээ уламжлал биш юм шүү. Уламжлал нь тухайн ард түмний хувьд үеэс үед охь болон шингээгдсэн сайн сайхан зүйл байх учиртай болохоос хүнийг дорд үздэг, дарамталдаг тийм хэм хэмжээ бидний  уламжлал байх ёсгүй.

Нэг нь нэгнийгээ үгүйсгэн доромжлох боломжийг олгоод зогсохгүй, энэ хүмүүнлэг бус явдлыг дэвэргэж байдаг эрхийн тэгш бус байдал, түүнийг дэмжсэн нийгмийн хэм хэмжээг бид өөрчилж чадна. Бид  эдгээр сөрөг, шударга бус хэм хэмжээнүүдийг хүмүүсийн эрх, эрх чөлөөг хангадаг, хөгжүүлдэг, илүү эрүүл, эерэг хэм хэмжээнүүдээр солих хэрэгтэй. Энэ нь эмэгтэйчүүдэд төдийгүй бүх эрэгтэйчүүд, охид, хөвгүүд, гэр бүл, хамт олон болон нийгэмд ээлтэй өөрчлөлтийг авчирна. Нэгэнт эдгээр хэм хэмжээ бидний бүтээл юм бол бид л өөрчилж чадна.

Энэ өөрчлөлтийг авчрахад боловсролын салбар хамгийн гол үүрэг гүйцэтгэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч нэн тэргүүнд анхаарах 5 зүйлийн нэгийг сургалт гэж онцлон тэмдэглэсэн. Тэрээр хэлэхдээ “Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдсон хамгийн энгийн зүйлийг иргэний боловсролын хичээлээр бага ангид нэмж оруулж зааж өгөх хэрэгтэй. Хүүхдэд багаас нь заагаад өгчих хэрэгтэй. Яавал чи эрхээ хамгаалах вэ, миний охин ямар эрхтэй юм бэ, том болоод ямар асуудал учирч магадгүй байдаг вэ. Хүндрэлтэй асуудал учирвал чи яах ёстой юм бэ. Болохгүй үед хаанаас туслалцаа авах хэрэгтэй юм бэ, яаж хандах ёстой вэ, чиний эрхийг хамгаалсан ямар хууль байдаг юм бэ, хэн чиний төлөө ажиллах ёстой юм бэ, хэнд чи хамгийн түрүүн энэ тухайгаа, зовлонгоо очиж ярих ёстой вэ гэдгийг хүүхдүүдэд бүр багаас нь зааж өгөх хэрэгтэй. Дээр нь эмэгтэй найз чинь хичнээн буруутай байсан ч тэр эмэгтэй найз руугаа гар далайж болохгүй гэдэгхүмүүжлийг багаас нь олгох хэрэгтэй. Эмэгтэй найз чинь чамайг хичнээн ч гомдоосон бай, чи тэр хүнийг зодох эрхгүй. Зангидсан гараар харилцах ёсгүй. Үүнийг бага ангид нь бид сургаж өгөх ёстой гэж бодож байна” гэснийг Та бүхэнд дахин сануулья.

Тэгэхээр  өнөөдрийн Зөвлөлдөх уулзалтаар үнэхээр чухал асуудлыг хөндөж байгаад олзуурхаж байна.  Боловсрол, шинжлэх ухааны яам энэ талаар 2 гол асуудалд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна:

Цэцэрлэг, бага, дунд, ахлах анги зэрэг бүх шатны албан боловсролын хөтөлбөр, стандартад  нас, сэтгэхүйн онцлогт тохируулан, зөрчлийг зөвшилцлөөр шийдвэрлэх зэрэг харилцааны ур чадвар олгох агуулга оруулах, заах багш нарыг бэлдэх;
Сургуулийн орчинд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үе тэнгийн дарамтаас  урьдчилан сэргийлэх хөтөлбөр  хэрэгжүүлэх,  оновчтой аргачлал, механизмыг бий болгон  үндэсний түвшинд нэвтрүүлэх. Анхаарал тавьсанд баярлалаа.”

Эх сурвалж: www.president.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.131.231.34)
    цэцэрхэх нээх мундаг болж харагдах яах вэ найзаа хийх юм их байна шүү хийж харуул даа
    2013 оны 12 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    3 цаг 0 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    3 цаг 23 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    3 цаг 48 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    5 цаг 12 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    5 цаг 14 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    5 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    5 цаг 41 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    7 цаг 10 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    7 цаг 13 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    7 цаг 54 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    8 цаг 52 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    9 цаг 5 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    9 цаг 14 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    9 цаг 36 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    10 цаг 3 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    10 цаг 3 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    10 цаг 3 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    10 цаг 8 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    11 цаг 48 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    21 цаг 29 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК