
УИХ-ын гишүүд ажлаа тасалдаг, бусдын өмнөөс санал өгдөг зэрэг зөрчлийг арилгах талаар ид яригдаж байна. Гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэхийг хуулинд тусгахаар ажиллаж байгаа. Тэгвэл ажлаа тасалдаг, хоцордог гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ гэсэн жил бүр яригддаг асуудал ч хөндөгдөж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ "УИХ-ын гишүүд бол олны итгэлийг хүлээсэн учир цалингаас хасах нь утгагүй. Энэ бол ухамсрын асуудал. Гишүүдэд хууль тогтоох ажилдаа хариуцлагатай хандах төлөвшил бий болох юм бол одоо яригдаад байгаа асуудал аяндаа байхгүй болно" гэжээ.
Уг нь ямар ч албан тушаалтан ажлаа тасалсан, хоцорсон, цалгардуулсан бол цалингаасаа хасуулж, ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээдэг. Харин АН-ынхан олон нийтийн итгэлийг дааж, ажлаа цагтаа хийхгүй байгаа гишүүдийн цалинг хасахгүй гэсэн байр суурьтай байгаа нь хачирхалтай. Тэд үнэхээр олон нийтийн итгэлийг дааж ажиллаж чадаж байгаа юу?
Сэтгэгдэл (4)