
Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг 2014 оны 2 дугаар сарын 1-ний дотор эцэслэж бэлэн болгоно. Үүний тулд төлөвлөгөөнд багц дүнгээр туссан ажил тус бүрийг байршил, хүчин чадал, санхүүжих дүнгээр нь нарийвчилж 1 дүгээр сарын 5-ны дотор, орон нутаг, харъяа агентлаг руу эрх шилжүүлэх арга хэмжээний саналыг 1 дүгээр сарын 7-ны дотор тус тус гаргаж, Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлэх үүргийг Төсвийн Ерөнхийлөн захирагчдад өглөө. Түүнчлэн, худалдан авах ажиллагааг оны эхнээс шуурхай зохион байгуулах, орон нутагт хэрэгжих төсөл, арга хэмжээний бэлтгэлийг 1 дүгээр сард багтаан хангахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Бэлтгэл нь хангагдсан төслүүдийн худалдан авах ажиллагааг шууд хэрэгжүүлэх, барилгын ажлыг 4 дүгээр сарын 1-нээс хоцроолгүй эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.