
- Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газар хоорондын дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Инженерийн дээд боловсрол” төсөл хэрэгжүүлэхийг дэмжлээ. Инженерийн мэргэжилтний хэрэгцээ шаардлагыг яамдын саналыг үндэслэн тодорхойлох, төслийн санхүүжилт, хэрэгжүүлэх үе шатыг Японы талтай тохиролцохыг БШУ-ны сайдад даалгалаа. Улаанбаатар хотод метро, гүүр барих, Хөшигтийн хөндийд шинэ нисэх онгоцны буудал барих гэх мэт чухал бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер техникийн мэргэжилтнүүдийг энэ төслийн хүрээнд бэлтгэх боломжтой.
- Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ хууль батлагдсанаар банк санхүүгийн тогтолцоон дахь хууль бус мөнгөн хөрөнгийг илрүүлэх, битүүмжлэх, хураах, мөнгө угаах гэмт хэргийг таслан зогсоох эрх зүйн зохицуулалт бий болно.