
УИХ-ын хамгийн залуу гишүүдийн нэг Г.Баярсайханы төрсөн өдөр шинэ жилийн
баярын өдөр тохиодог юм байна. Тэр 1971 оны нэгдүгээр сарын 1-нд Монгол
Улсад нэртэй биологийн шинжлэх ухааны цөөн эрдэмтний нэг н.Гарьдхүү
гуайн ганц хүү болон төржээ. Тиймээс эрхэм гишүүний төрсөн өдөр шинэ
жилийн баярт дарагдаад сүр дуулиангүй өнгөрдөг байсан бол хүүгээ
төрснөөс хойш хоёулаа хамтдаа төрсөн өдрөө тэмдэглэдэг болжээ. Түүний
том хүү арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн тул Г.Баярсайхан гишүүний гэр
бүлийн хувьд шинэ жилийн баяр гурван баяр давхацсан онцлогтой болдог
байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)