Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлэв

2013-12-30
0
ЖИРГЭХ

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА М-ЭНХБОЛДЫН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ    Хөгжил дэвшлийн хүрд тасралтгүй эргэж, буурал түүхийн цадиг зузааран, хүн төрөлхтөн нэгэн оныг үдэж, шинэ оноо угтах энэ мөчид манай орны нийт ард иргэд, Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид Та бүхэнд шинэ жилийн баярын мэнд хүргэе.
 
Улиран одож буй 2013 он манай эх орны эдийн засаг, нийгмийн амьдралд төдийгүй Монгол Ардын намын хувьд ч олон чухал үйл явдлаар дүүрэн он байлаа.
 
Манай Намын шинэчлэл, эв нэгдлийн XXVII Их хурал амжилттай болж, улс орны болон намын шинэчлэлийн томоохон зорилтуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Бид бодлого, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны шинэчлэлээ цаг алдалгүй, шамдан эхэлж ихээхэн ажил өрнүүлсэн амжилттай, иргэд сонгогчдоос ирүүлсэн мянга мянган захиас, хүлээлттэй, эрч хүчтэй баг, хамт олонтой шинэ  оноо угтаж байна.  
 
Манай нам улс орноо хөгжил дэвшилд хүргэж, ард түмнээ сэтгэл хангалуун, амар тайван, эрх чөлөөтөй амьдралтай болгохыг эрхэм зорилгоо болгон тодорхойлж үйл ажиллагаандаа хамтын удирдлага, эв нэгдэл, ардчиллал, шударга өрсөлдөөний зарчмыг баримтлан ил тод, нээлттэй байж, бодлого шийдвэр гаргахдаа ард иргэд, гишүүд дэмжигчдийнхээ хүсэл зоригийг илэрхийлж байхаар шийдвэрлэсэн билээ.
 
Харин, улиран одож буй 2013 он улс эх орон, ард түмний минь хувьд томоохон сорилт, бэрхшээл тулгарсан жил боллоо. Эдийн засгийн өсөлт саарсан, томоохон төсөл хөтөлбөрүүд саатсан, өрийн хэмжээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн, валютын ханш огцом нэмэгдсэн, бараа бүтээгдэхүүний үнэ ханш өссөн, баялаг бүтээгчид гадуурхагдаж, хавчигдсан зэргийг бид дэвэргэх бус харин бодит үнэнийг дүгнэх ёстой. Хэт улс төржилт, талцал хуваагдал даамжирч эрх баригчдын бодлогогүй, түрэмгийлсэн бодлого, шийдвэр хэрээс хэтэрснийг ард олон шүүмжлэн ярьж байна.
 
Улс орон, ард түмний эрх ашигт завшилцал бус зөвшилцөл юу юунаас чухал байгааг өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал тод томруун харуулж байна. Бид бүгд улс төр, нам, шашин шүтлэг, үндэс угсаа хэмээн хуваагдаж, талцалгүйгээр, ололт амжилтаа хамтдаа бахдан бататгаж мөн алдаа, дутагдлаа хамтдаа хэлэлцэн шийдвэрлэж нэг зүгт, нэг хүчээр зүтгэвээс бидний хүсч буй өндөр хөгжилтэй, хүчирхэг Монгол улс харахад тод, хүрэхэд ойр мэт санагдана.
 
Монгол Ардын Намын 90 гаруй жилийн түүхэнд ололт амжилт ч бий, алдаа дутагдал ч бий. Монгол Ардын нам бол Монгол Улсад ардчиллыг төлөвшүүлэн хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүргэж, ард түмний аж амьдралыг дээшлүүлэх зөв бодлого явуулж ирсэн улс төрийн хүчин. Монгол Улсын хөгжлийг 90-ээд жил хөтөлсөн манай намд ард иргэдийн үзүүлдэг итгэл ч их, тавьдаг шалгуур ч өндөр. Хэд хэдэн сонгуульд амжилттай оролцож чадаагүй явдал нь биднийг алдаагаа дүгнэ, амжилтаа томьёол, хүчээ сэлбэ гэсэн ард түмний хүсэл, итгэл хэмээн бид дүгнэж байна.
 
Өнөөдөр Монгол Ардын Нам сөрөг хүчин хэдий ч ардчилсан замаар ард иргэдээсээ сонгогдсон Улсын Их хурлын гишүүд, аймаг, нийслэл, дүүрэг, сумдын иргэдийн төлөөлөгчдөд маань нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шүүмжилж хойш суух бус харин хамтран шийдвэрлэх мэдлэг, туршлага, хүсэл эрмэлзлэл бий.
 
2014 онд Монгол Ардын Нам эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг эрхэмлэсэн нийгмийн ардчиллын үзэл, баримтлалаа бататгаж үйл ажиллагаандаа тод тусган ард түмэндээ нээлттэй, нягт хамтын ажиллагаатай байх зорилт дэвшүүлээд байна.
 
Ирж буй шинэ он маань нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг хамтран эрэлхийлсэн, тогтвортой хөгжлийн зам дээр бат зогссон, эв нэгдэл, зөвшилцлийг эрхэмлэн бүтээгч ажил өрнүүлсэн, эцсийн дүнд Монгол хүн бүрийн аж амьдрал дээшилсэн жил байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
 
Гарч буй шинэ жилд өрх бүр эрүүл энх байж, ажил хөдөлмөр нь амжилт, бүтээлээр арвин, амьдрал нь аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
                                     
Улсын Их хурлын дэд дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (183.81.169.22)
    хөлөнбуйрын барга хөгөө хөлдөө чирж, хөнжилөө толгой дээгүүрээ нөмрөх өдөр удахгүй ирнэээ.
    2014 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    iim teneg yum yrih ch gej dee
    2014 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.13.46)
    ЗАЙЛ
    2014 оны 12 сарын 30 | Хариулах
  • 5112 (202.131.233.59)
    М.ЭНХБОЛДОО...УЛИРАН ОДОЖ БУЙ 2013 ОНД АРД ТҮМЭНД ТОХИОЛДСОН ТОМООХОН СОРИЛ-БЭРХШЭЭЛҮҮДИЙГ ТАНАЙ НАМ Л БИЙ БОЛГОСОН ШҮҮ ДЭЭ...АН-ЫН ХИЙСЭН БҮХЭН НЬ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ БАЙЛАА... ТА НАР ТӨР БАРЬСАН БОЛ ГЭЖ БОДОХООР АЙДАС ТӨРЖ БАЙСНЫГ НУУХ ЮУН. ГАЗРЫН НАЙМААЧИН ЧАМААР ТЭРГҮҮЛСЭН МАН-ЫНХАН ИРЭХ 2016 ОНЫ СОНГУУЛЬД Л БҮҮ ЯЛААСАЙ БИЛЭЭ... УМ МААНИ БАДМИ ХУМ....
    2014 оны 12 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    2 цаг 19 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    2 цаг 42 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    3 цаг 7 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    4 цаг 31 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    4 цаг 33 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    4 цаг 55 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    5 цаг 0 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    6 цаг 30 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    6 цаг 33 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    7 цаг 13 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    8 цаг 12 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    8 цаг 24 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    8 цаг 33 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    8 цаг 56 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    9 цаг 22 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    9 цаг 22 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    9 цаг 22 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    9 цаг 27 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    11 цаг 7 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    20 цаг 48 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК