
О.Баасанхүү гишүүн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгийн асуудлаар Ерөнхий сайдад олон удаа хандаж, шаардлага хүргүүлсэн ч түүнд нэг ч удаа хариулт өгч байгаагүй аж. Ер нь түүний асуултад Ерөнхий сайд огт хариу өгдөггүй байна. Тэрбээр “Би эмнэлэгийн асуудлаар Ерөнхий сайдад олон удаа шаардлага, хүсэлт хүргүүлж байсан ч надад нэг ч удаа хариулт өгөөгүй. Ер нь асуудалд хариу өгдөггүй Ерөнхий сайдтай боллоо. Ямар хэцүү юм бэ” хэмээн ярьж байсан удаатай. Тиймээс О.Баасанхүү гишүүн өнөөдөр сэтгүүлчдийн нүдэн дээр Ерөнхий сайдаас хариулт авахаар болсон байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)