
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг иргэн Т.Сайнжаргал төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан. Харин АТГ-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зарцуулсан хөрөнгө нь хууль зөрчөөгүй тул хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзсэн юм. Тэгвэл иргэн Т.Сайнжаргалын УИХ-ын дарга З.Энхболдод мөн ийм хүсэлт гаргасныхаа хариуг авчээ.
УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа энэ асуудлыг судалж үзээд шалгуулах нь зүйтэй гэсэн хариу ирүүлжээ. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг багцийн мөнгөө хууль бусаар зарцуулсан гэх асуудлыг аудитаар шалгуулах албан тоот явуулсан байна. Тодруулбал энэ асуудлыг Улсын Ерөнхий аудитор А.Зангадад хариуцуулахаар болжээ.
Сэтгэгдэл (7)