Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн албан хаагчид гишүүдийг дуурайж гадаадад шинэ жилээ угтдаг боллоо

2014-1-06
0
ЖИРГЭХ
Монголчууд хэд хоногийн өмнө шинэ оноо угтаж, баяраа тэмдэглэлээ. Мөн хэдхэн хоногийн дараа Цагаан сарын баяраа тэмдэглэнэ.
3e37289ef51b24boriginal    Монголчууд хэд хоногийн өмнө шинэ оноо угтаж, баяраа тэмдэглэлээ. Мөн хэдхэн хоногийн дараа Цагаан сарын баяраа тэмдэглэнэ. Үргэлжлээд Эмэгтэйчүүдийн, Цэргийн, Инээдмийн гээд баярууд үргэлжлэх нь тодорхой. Шил дараалсан баярт дарагдах нь эдийн засаг, төсөв мөнгөнөөс эхлээд төвөгтэй зүйл олон ч манайхан алгасахгүй тэмдэглэж л орхидог. Ямартай ч монголчуудын ихэнхи нь эх орондоо ах дүү, найз нөхөд, хамаатан садантайгаа өөрсдийн хэмжээнд баярладаг бол УИХ-ын эрхмүүд маань баяр далимдуулж гадаадад амардаг жишгийг сүүлийн үед тогтоогоод байгаа гэнэ. Тэд үргэлжлүүлээд ажлаа тасалж амардаг ба Монголд юу болж буй нь огт “падгүй” мэт зугаалдаг аж. 

Ирц бүрдүүлдэггүй ажил хийх дургүй гишүүдэд арга хэмжээ авахаар хурууны хээгээр ажлын цагийг нь бүртгэх хүртэл арга хэмжээг ярьсан. Бүр цалинг нь хасахталаар ярьж буй. Гэтэл шинэ жилийн баярыг тохиолдуулан нөгөө эрхмүүд маань бас л ажилдаа ирсэнгүй нэг долоо хоногийг үдлээ. Хувийн хэвшилд ажиллаж цөөн хэдэн төгрөгний цалингаараа амьдардаг иргэдээс бүх нийтийн амралтын өдрөөр ч амарч чадалгүй хоногийн хоолныхоо төлөө ажиллаж байгаа олон хүн бий. Гэтэл ажил нь багадаж, амралт зугаа цэнгэлдээ  бялуурсан аз жаргалтай хүмүүс бол Монголд  УИХ-ын гишүүд л байна.

Шинэ жилээр далимдуулж парламент өнгөрсөн долоо хоногт  ажилласангүй. Учир нь УИХ-ын гишүүдийн олонх нь гадаадад амарч, далайн эрэг дээр биеэ шарангаа коктейл шимж хэвтсэн сурагтай байна. Эрхмүүд эзгүй хойгуур УИХ-ын дарга, хуруу дарам давхар дээлтнүүд гишүүдийг орлож, хуулийн төсөл өргөн мэдүүлж нэг өдрийг өнгөрүүлсэн.

Ирцээ бүрдүүлж чадахаа байсан УИХ-ын дарга аргаа барахдаа “Гадаад яваа 10 гаруй гишүүн байна. Тэдний дөрөв нь л надаас албан ёсоор зөвшөөрөл авсан. Бусад нь зөвшөөрөл аваагүй. Ийм л дүр төрхтэй байна” хэмээн ярьж сууна. Баяр болох бүрийг далимдуулж гадаад далайн эрэг дээр тааваараа тарвалздаг нь өөрсдийнх нь мэдэх асуудал ч ажлаа тасалж амрах нь дэндүү амиа бодсон зүйл биш гэж үү. Иргэдэд хайр зарлан байж УИХ-д суусан атлаа ард түмнийг төлөөлж шийдвэр гаргадаг ажлаас зугатааж гадаад руу хуйлрах нь яав ч зөв жишиг биш. Угтаа бол тэд биднийг төлөөлж шийдвэр гаргах ёстой хүмүүс.
 
Утаатай тэмцэхийн оронд зугатааж гадагшаа явсан эрхэм дарга нар өнөөдөр Англи, Америкт гэр бүлийнхэнтэйгээ тансагласан шигээ амьдарч байгааг сонсохоор дургүй хүрмээр. Тэд утаанаас холдож далайн эрэг дээр хэвтэнгээ, Улаанбаатарын утааг төсөөлж инээд алдаж хэвтдэг биз. Ер нь УИХ гишүүд, цаашлаад төрийн албан хаагчдын дийлэнхи нь Шинэ жил, Цагаан сар гээд үндэсний томоохон баяруудаар эхнэр, хүүхдээ дагуулаад гадаадад тэмдэглэдэг жишиг тогтсон гэж эх сурвалжууд хэлж байна. Сүүлийн үед гишүүдээс илүү төрийн албаны хурган даргаас эхлээд жирийн ажилтнууд олноороо гадаадад амьдардаг болсон аж. Бүр зарим нь нууц амрагтайгаа ч амардаг гэнэ. Саяын шинэ жилээр УИХ-ын нэр бүхий гишүүн Солонгос руу амралтаар нууц амрагтайгаа явж байсан талаар ч эх сурвалж мэдээлэв.

Удахгүй чуулганы хуралдаан завсарлана. Чуулган завсарласан ч ажил мундахгүй л байх ёстой. Бас хуулийн төсөл боловсруулах гэж чухал ажил байдаг. Ер нь чуулган завсарлангуут амралт эхэллээ гэж ойлгодог буруу зуршлаа тайлмаар санагдана. УИХ-ын чуулган  жилдээ хавар, намрын гээд хоёр удаа урт завсарладаг. Нэг завсарлахдаа 2-3 сар амраад байвал жилийн 365 хоногийн хэдэд нь амарч байгаа нь тодорхой болно.  Төрийн албан хаагч болоод хувийн хэвшлийн жирийн ажилтан бид нэг сар, олон жил ажилласан ахмадууд 45 хоног л амардаг. Гэтэл УИХ-ын гишүүд гэхээрээ хүссэн үедээ амарч, зугаалж явдаг, тэр хоног нь ажил тасалснаар бүртгэгдэж, цалингаас нь хасагддаггүй. Аль ч албан газрын албан хаагч гурав хоног хүндэтгэх шалтгаангүйгээр хэл чимээгүй ажил тасалсан бол халагддаг хуультай. Гэтэл УИХ-ын чуулганы дугуй танхимд морилсон нөхдөд ямар ч Хөдөлмөрийн хууль үйлчилдэггүй нь хачирхмаар зүйл биш үү. Манай гишүүд бүрэн эрхтэй атлаа бүрэн үүрэг, хариуцлагатай байж сурмаар юм.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Mont (103.26.194.48)
    УБ- ын утаатай зуух солих аргаар биш хүн амын тодорхой хэсгийг нүүлгэн шилжүүлэх замаар тэмцэх хэрэгтэй. Гамшиг болж байна шүү дээ. Хэдэн арван жил хэдэн зуун мянган хүн өвчилсөн нь тодорхой. Онцгой байдал тогтоох хэрэгтэй дээ. Юун хүний эрх....
    2014 оны 01 сарын 07 | Хариулах
  • ЗОЧИНФ (202.70.42.26)
    ТӨРИЙН АЛБА ИЙНХҮҮ ДАМПУУРАХ ЭХЛЭЛИЙГ ТӨРИЙН АЛБАНИЙ ЗӨВЛӨЛ ГЭЭЧ ЯМАРЧ ХЭРЭГГҮЙ БАЙГУУЛЛАГА ЭХЛҮҮЛЖ ОДОО НЭР ТӨРТЭЙ ҮРГЭЛЖИЛҮҮЛЖ БАЙНА. ГАДААДАД 15 ЖИЛ АЖИЛЛАЖ СУРЧ АМЬДРАЖ БАЙГААД ИРСЭН ТАНЬДАГ ЗАЛУУ ИЙНХҮҮ ЯРИВ.ТҮҮНИЙГ МЭДЛЭГ ЧАДВАРИЙГ НЬ ХАРГАЛЗАН ҮЗЭЭД ТӨРИЙН АЛБАНД АВЧ ЭЭ.ГЭТЭЛ ТЭР БАЙГУУЛЛАГАД НЬ АЖИЛ ХИЙДЭГ ХҮН БАЙДАГГҮЙ,ЗАЛУУГ ӨДӨРЖИН МАШ ИДВЭХТЭЙГЭЭР ӨӨРИЙН АЖИЛ,ТӨРИЙН НЭР ХҮНДИЙГ ӨРГӨХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БАЙГАА АЖЛЫГ НЬ ХӨНДЛӨНГӨӨС Л АЖИГЛАЖ ӨРӨӨНДӨӨ ШИГДСЭН ХАМТРАН ЗҮТГЭГЧИДЭЭ ХАРААД МАШ ИХ ГАЙХДАГ БАЙЖ БАЙСААР НЭГ ЖИЛИЙН ХУГАЦАА ӨНГӨРӨЖ АЖЛАА ТАЙЛАГНАЖ ДҮНГЭЭ АВАХ БОЛТОЛ ӨДРИЙГ АРАГЦААЖ ӨНГӨРӨӨЖ СУУДАЛДАА ШИГДЭГЧ НАР БҮГД ОНЦ САЙН ҮНЭЛГЭЭ АВЧ МАНЬ ЗАЛУУ Д БУЮУ МУУ ҮНЭЛГЭЭ АВЧ БАЙХИЙН ГЭНЭ. УЧИРИЙГ НЬ УХТАЛ ЗҮГЭЭР СУУГЧ НАР БҮГД ТӨРИЙН АЛБАНИЙ ШАЛГАЛТ ГЭЭЧИЙГ ӨГЖ ТАНГАРАГ ГЭЭЧ ТЭНЭГЛЭЛИЙГ ӨРГӨЖ ТӨРИЙН ЖИНХЭН АЛБАН ХААГЧ ГЭЭЧ БОЛСОН ТУЛ НАМАЙГ ХЭН ОРОЛДОЖ НОХОЙГ ХЭН СААХАВ ГЭСЭН ЗАРЧИМААР АМЬДРАХ НӨХЦӨЛ НЬ БҮРДСЭН НЬ ТЭР АЖЭЭ. ХОЁРДУГААРТ ТЭДЭНД ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ, ТАЙЛАН ГЭЭЧ АВРАЛИЙН ОД БАЙХ ЮМ ГЭНЭ.ӨНӨӨХ ЖИНХЭН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ОНЫ ЭХЭНД 20 ШИРХЭГ АЖИЛ ХИЙНЭ ХЭМЭЭН АСУУЛТ ТАВИАД АСУУЛТАНДАА 365 ХОНОГИЙН ТУРШ ХАРИУЛЖ БИЧЭЭД Л ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТ ҮР ДЭНТЭЙ,ТАЙЛАН НЬ ХАНГАЛТТАЙ ГЭСЭН ДҮНГ АВНА. ИЙМ ХАРИУЛТ БИЧИХЭД МАНАЙ ЗАЛУУ ШИГ НЭГ ИХ АЖИЛСАГ ХҮН БОЛЖ ГАДУУР ДОТУУР ГҮЙЖ ИРГЭД ХӨДӨЛМӨРЧИД БОЛОН БУСАД БАЙГУУЛЛАГУУДАД ЧИРЭГДЭЛ УЧИРУУЛАХГҮЙГЭЭР ҮЙЛЧИЛЭХ ГЭЖ ЦАГ ЗАВ БАРААД БАЙХ ШААРДЛАГГҮЙ БАЙДГИЙГ МАНЬ ЗАЛУУ САЯ Л УХААРЖЭЭ.ИЙМЭЭС 2014 ОНД МАНАЙ ЗАЛУУ ӨНӨӨХ АЛДАРТ ТӨРИЙН ЖИНХЭН АЛБАН ХААГЧ БОЛОХ ЗОРИЛТИЙГ ТАВЬСАН БӨГӨӨД МӨН ӨӨРТӨӨ 15 АСУУЛТ ТАВИАД 365 ХОНОГИЙН ТУРШ ХАРИУЛЖ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ ТАЙЛАН ГЭЭЧЭЭ ОНЦ ДҮГНҮҮЛЖ ЦАЛИНГИЙН УРАМШУУЛЛАА АВААД СУУДАЛДАА ШИГДЭСЭДИЙН ЭГНЭЭНД ЭЛСЭЖ ОРОХООР ХАТУУ ШИЙДСЭН ГЭВ ЭЭ.
    2014 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.126.89.186)
    хөөрхий дөө зарим нь ч гэсэн цэвэр агаар залгиг даа.
    2014 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.169.54.13)
    nertei ni zarla
    2014 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.169.54.13)
    Өө наад дарга нар чинь нэг л их гадаад явсан хүмүүс байх юм байна шүү дээ.
    2014 оны 01 сарын 06 | Хариулах
  • 0ihl (202.126.89.251)
    darhan tomorlogiiin buh darga nar amerikt bna gene darhnii ajilchid darga naraa olj haraagvi udaj bna da
    2014 оны 01 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    2 цаг 19 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    2 цаг 42 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    3 цаг 7 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    4 цаг 31 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    4 цаг 33 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    4 цаг 55 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    5 цаг 0 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    6 цаг 30 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    6 цаг 32 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    7 цаг 13 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    8 цаг 11 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    8 цаг 24 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    8 цаг 33 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    8 цаг 55 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    9 цаг 22 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    9 цаг 22 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    9 цаг 22 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    9 цаг 27 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    11 цаг 7 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    20 цаг 48 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК