
УИХ дахь байнгын хороодын дарга нарын нэг жилийн хугацаа дуусч ихэнхи нь буюу АН-ын байнгын хорооны дарга нар улиран сонгогдоод байгаа билээ. Энэ дундаас хамгийн хэл амтайгаар албандаа үлдсэн нь бие даагч гишүүн Ц.Даваасүрэн. Төсвийн байнгын хорооны даргаар нэг жилийн хугацаанд муугүй ажилласан ч АН-ынхан түүний оронд өөрийн хүнээ тавихаар зүтгэсэн. Тиймээс бие даагч Ц.Даваасүрэнд эрх баригч намынхан "АН-д элс, эсвэл байнгын хороогоо хүлээлгэж өг" гэж тулгасан байна. Харин Ц.Даваасүрэн гишүүн эхний хувилбарыг сонгож, байнгын хорооны даргаар үлдэхээр болоод байгаа юм.
Гэхдээ Ц.Даваасүрэн гишүүн ойрын хугацаанд биш, харин энэ жилдээ багтаан АН-д элсэх амлалттайгаар байнгын хорооны даргын албандаа үлдсэн юм байна.
Сэтгэгдэл (4)