
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн долоо хоногт НӨАТ-ыг гурван хувь болгох хуулийн төслийг өргөн барьсан. Түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээ журмыг ойлгомжтой болгож, тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифийг үндэслэн НӨАТ тооцох үнэлгээг тодорхойлон тогтоож байхаар тусгасан юм. Ингэснээр жижиг, дунд аж ахуй нэгж, байгууллагуудад очих татварын дарамт багасна гэж тэрбээр тайлбарлаж байгаа юм. Тэгвэл түүний санаачилсан уг хуулийн төслийг АН-ын бүлгээс дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ талаар "АН-ын бүлэг болон О.Баасанхүү гишүүний байр суурь тусдаа. Учир нь төсөв болон татвартай холбоотой хуулийн төслийг УИХ-ын гишүүд бус Засгийн газар оруулж ирэх нь зүйтэй гэдэг дээр АН-ын бүлэг санал нэгтэй байгаа. Цаашид ийм жишиг тогтоох тал дээр ажиллана. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүн нь дуртай үедээ төсөв, татвартай холбоотой хуулийн төслийг боловсруулж байна. Энэ буруу жишиг юм" гэлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)