Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Цагаан: Торгон хилээ сахин хамгаалах нь төр улсын оршин тогтнохын үндэс

2014-1-06
0
ЖИРГЭХ

цагаан    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Халх голын цэргийн ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан энэ нэгдүгээр сарын 5-нд Халх голын 0198 дугаар ангид хүрэлцэн очиж Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулан, ангийн нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэв.

Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 102 жилийн ой, Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын баатар Х.Чойбалсангийн нэрэмжит Дорнод аймгийн Халх гол суман дахь хилийн 0198 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “2013 онд Тулгар төрийн 2222 жилийн тэгш ой, Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 102 жилийн ой, Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ой зэрэг олон сайхан баярт үйл явдлууд тохиолоо. Энэ хүндэтгэлтжил танай хамт олон нэр төртэй шагналын эзэд болж буй нь үнэхээр бахархалт үйлс юм.

Улс орон оршин тогтнохын үндсийн үндэс нь газар шороо, хил хязгаар байдаг. Та бүхэн бол улс орныхоо торгон хилийг манаж буй түүхэн гавъяатай хүмүүс. Миний аав Луузангийн Пунцаг 1939 оны есдүгээр сард энэ Хамар даваа, Халх гол орчимд болсон дайны дарийн утаа замхарч амжаагүй шахам байхад алс баруун хязгаараас цэрэгт татагдаж 1944 он хүртэл Түмэнцогт, Матад, Халх гол, Булан дэрс зэрэг газруудад цэргийн алба хааж, эх орныхоо дархан хилийг манаж явсан юм. Энэ бол миний хамгийн эрхэм бахархлын нэг.

Аливаа улсад хилийн цэрэг онцгой үүрэгтэй байдаг. Хилийн дээс сэмрэх юм уу, сэтрэхэд л улс гүрэн ганхаж байдаг бол хэл соёл нь алдрахад тухайн улс, үндэстэн бүдгэрч уусдаг түүхтэй. Эх орныхоо торгон хилийг сахин хамгаалж буй түүхэн үүрэг бол үнэхээр төр улсын оршин тогтнохын үндсийн үндэс. Танай алдарт отрядаас олон гарамгай цэргийн жанжид, олон баатрууд төрөн гарсан. Түүхэн гавъяатай Халх голын хөвөөндөө байгаа Та бүхэн бол хувьтай хүмүүс.

Монголчууд түүхэндээ дэлхийн талыг эзэлж, дэг журам тогтоож явсан боловч түүхэн хувь заяаны эрхээр доройтож гундаж явсан цаг бий. 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгал Монголчууд дахин сэргэн мандах түүхийг эхлүүлсэн. Түүнээс хойш өдгөө 102 жил болжээ. Өнгөрсөн зуун шулуун дардан байгаагүй. Коммунист дэглэм, хөрөнгө хураах, хэлмэгдүүлэлт, Халхын гол, эх орны чөлөөлөх дайн, хоршоолох хөдөлгөөн гээд олон сорилт, бэрхшээлийг бид туулсан.

Улмаар 1990 он хүртэл захиргаадалтын үеийг Монголын ард түмэн туулж 1990 оны цагаан морин жилийн хувьсгалтай учирсан.2013 оны 11 дүгээр сарын16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачлагаар “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих түүхэн санаачилга дэвшүүлсэн юм. Өнгөрсөн 20 гаруй жилд бид ардчилал, зах зээлийн нийгэмд амжилттай шилжиж чадсан шигээ ирээдүйн 20-30 жилд хөгжлийн гайхамшгийг бүтээх том зорилготой, түүхэн эгзэгтэй цаг үед амьдарч байна. Ухаалаг төрд ухаалаг төрийн түшээд, ухаалаг төрийн албан хаагчид, ухаалаг технологи хэрэгтэй.

Улс орны хөгжлийн түвшин өнөөгийн эрчмээ алдахгүй эдийн засаг 20-иод хувийн өсөлттэй байж чадвал Монголын ард түмний аж амьдрал, эх орныхоо өмнө тангараг өргөсөн хилчдийн ажиллаж амьдрах, сурч боловсрох, ар гэрийнх нь нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх санхүүгийн чадамжтай болох юм.

Өнөөдөр танай алдарт отрядыг шагнасан явдал бол танай анги, отрядад ажиллаж, амьдарч, амь амьдралаа зориулсан үе үеийн ахмад үеийнхэн, одоо алба хааж буй хүмүүсийн алдар гавъяаг үнэлсэн төрийн дээд шагнал юм. Энэ шагнал бол улс орныхоо ирээдүйг бүтээхэд онцгой үүрэг гүйцэтгэх итгэл хүлээлгэж, урам хайрлаж буй төрийн шагнал юм.

Монгол Улс хөгжин дэвжих сайн цаг ирж байна. Та бүхэнд баярлалаа. Энд хүрэлцэн ирсэн нийт хилчин дайчид, ангийн бие бүрэлдэхүүн, ахмад дайчид, гэр бүлийнхэнд нь баярлалаа. Монгол Улсын дархан хил өнө мөнхөд амгалан байх болтугай” гэв.

Домогт Халхын голын цэргийн анги 1937 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Гурванбаян нэртэй газар анх байгуулагдаж байсан бол энэ жил тус ангийн түүхт 75 жилийн ой тохиож байна. Ийнхүү эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1948 оны баруун хилийн тулгаралт, байлдаануудад отрядын бие бүрэлдэхүүн оролцож хүндтэй гавъяа байгуулсан тус анги Цэргийн гавъяаны улаан тугийн эзэн боллоо.

Эх сурвалж: president.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    2 цаг 19 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    2 цаг 42 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    3 цаг 7 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    4 цаг 31 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    4 цаг 33 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    4 цаг 55 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    5 цаг 0 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    6 цаг 30 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    6 цаг 32 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    7 цаг 13 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    8 цаг 11 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    8 цаг 24 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    8 цаг 33 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    8 цаг 55 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    9 цаг 22 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    9 цаг 22 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    9 цаг 22 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    9 цаг 27 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    11 цаг 7 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    20 цаг 48 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК