
МАН-аас өнөөдөр "Ард түмний индэр" нээлттэй уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Уулзалтанд эрүүл мэндийн салбарын асуудлыг хөндөх бөгөөд үүнд эмч, эмнэлгийн ажилчдын цалин тэтгэвэр, эмнэлгийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар санал, бодлоо солилцох юм байна. Энэ уулзалтанд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат болон бусад нарийн бичгийн дарга нар оролцоно гэж МАН-аас мэдээллээ.
"Ард түмний индэр" нээлттэй уулзалт 14.00 цагт Тусгаар тогтнолын ордонд болно.