
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр хуралдлаа. Уг хурлаар нэгдүгээр сарын 19-нд болох Говь-Алтай аймгийн дахин сонгуулийн талаар ярилцжээ. Гишүүд энэ сонгуулийн кампанит ажлын хүрээнд МАН ямар бодлого баримталж, ямар байрь суурьтай оролцох талаар хэлэлцсэн байна. Энэ сонгууль нь МАН шинэ даргатай болсны дараах анхны сонгууль тул багагүй ач холбогдол өгч байгаа аж.
Говь-Алтай аймгийн Хөхморьт, Төгрөг, Баян-Уул, Шарга сумд, аймгийн төвийн Есөнбулаг сумын Баяншанд гэсэн багуудад нийтдээ 12 суудлын төлөө Ардчилсан нам, МАН, МАХН-аас тус бүр гишүүд өрсөлдөх юм.