
Улсын Их Хурлын даргын 2013 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн захирамжаар Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржоор ахлуулан байгуулсан юм.
Улсын Их Хурлын дэд дарга, Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга Р.Гончигдорж өнөөдөр 12 цагаас Төрийн ордны Г танхимд Үндсэн хуулийн 22 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар хэвлэлийнхэнд танилцууллаа.