
Уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын комиссыг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж ахалж байгаа. Тэгвэл Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын комиссоос дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Үндсэн хуулийг өдрийн тохиолдуулан бөх барилдаж, шатрын тэмцээн зохион байгуулахаар болсон байна. Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 11, 12-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулна. Уламжлалт тэмцээний эхний шатанд шалгарсан шатарчид дээр УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагууд, Үндсэн хуулийн цэц, Ардчилсан Үндсэн хууль тогтооогчдын холбоо, Төрийн ордонд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудыг төлөөлсөн 30 шатарчин нэмэгдэж Сонирхогчдын шатрын улсын аваргын төлөө өрсөлдөх аж. Энэхүү тэмцээнд Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас дээшгүй, шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны шатар сонирхогчид оролцдог уламжлалтай юм.
Мөн энэ сарын 12-ны өдөр Монгол бөхийн өргөөнд бөхийн барилдааныг зохион байгуулах аж. Тус барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 256 бөх барилдах юм байна.
Т.Энхэлээ
.