100 мянган тонн буудай импортлохыг дэмжив
УИХ-ын дэргэдэх Төсвийн байнгын хорооны хуралдаан болж Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан
татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хуулийн төсөл нь Хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд
шаардагдах 100 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор
оруулахад Гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлөх юм. Ингээд хуралдаанаар гаднаас 100 мянган тонн улаан буудайг импортлохыг байнгын хороодын гишүүдийн олонхийг саналаар дэмжив. Харин МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс уг хуулийг төслийг эсэргүүцэж байгаа билээ. Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны
хэлэлцүүлгийг өнөөдөр хийсэн бөгөөд УИХ-ын
гишүүн С.Баярцогт хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал
гаргасан боловч зарчмын зөрүүтэй санал гарсан учраас анхны
хэлэлцүүлгээр нь батлахгүй гэж байнгын хорооны гишүүд үзлээ.
Тиймээс хуулийн төслийн талаарх санал, хүсэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, эцсийн
хэлэлцүүлэгт шилжүүлэхээр болов.
Т.Энхэлээ