
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Шинэчлэлийн Засгийн газрын “11-11” төвд өнөөдөр ажиллаж, иргэдийн санал, гомдлыг биечлэн авах юм. Тэрбээр энэ сарын 8-ны 13.00-17.00 цагт Төрийн ордны хойно байрлах “11-11” төвийн байранд ажиллах юм.
“11-11” төв нь иргэдийн санал, гомдлыг нээлттэй, чөлөөтэй авч, холбогдох төрийн байгууллагуудтай шууд холбон, асуудлыг шуурхай шийдвэрлэн хариу өгдөг билээ.
Д.Дуулим