Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Есөн орон дипломат харилцаа тогтоох саналыг зөвшөөрчээ

2014-1-08
0
ЖИРГЭХ

     BSN_7475УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны шинэ оны анхны хуралдаан өнөөдөр үдээс хойш болж, хуралдааныг байнгын хорооны шинэ дарга Ц.Оюунбаатар удирдан хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулав.
   Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Гадаад харилцааны сайд Л.Болд танилцуулга хийлээ.

  Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын үзэл санаа болон Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох ажлыг хэрэгжүүлэх санал гаргасны дагуу НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй 45 улсад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Монголын талын сонирхлыг албан ёсоор НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан уламжилсан.

  Одоогоор дипломат харилцаа тогтоох санал тавьсан 45 улсаас 15 нь манай улстай дипломат харилцаа тогтоогоод байна. Ямайка Улстай 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурсан бол үлдсэн 29 орны тухайд өнгөрсөн оны 3 дугаар сарын 2-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дипломат харилцаа тогтоох асуудлыг дэмжсэн тул уг асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад байнгын хорооны 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаанаар хэлэлцүүлж дэмжигдсэн. Иймээс тус байнгын хорооноос Засгийн газарт үүрэг болгосны дагуу эдгээр орнуудтай дипломат харилцаа тогтоох ажлыг үргэлжлүүлэн хийж байгааг сайд хэллээ.

  Өнөөдрийн байдлаар 9 орон манай улстай дипломат харилцаа тогтоох саналыг Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан зөвшөөрч, Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурсан байна. Үүнд: Антигуа Барбуда Улс 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр, БНБурунди Улс 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдөр, БНВануату Улс 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр, БНПалау Улс 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, БНСуринам Улс 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, БНСьерра Леон Улс 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, БНТого Улс 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр, Эритри Улс 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, Ямайка Улс 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нью-Йорк хотноо тус тус Хамтарсан мэдээнд гарын үсэг зуржээ. Иймээс эдгээр 9 улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгааг сайд танилцуулгадаа дурдав.

  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн Сү.Батболд цаашдаа нэмж хэдэн улстай дипломат харилцаа тогтоох чиглэлээр ажиллаж буйг тодруулахад сайд Л.Болд “Одоогоор гурван улс манайтай дипломат харилцаа тогтоох санал тавьж хамтарсан мэдээ гаргаад байгаа. Үлдэж байгаа 18 улстай энэ ондоо багтаан дипломат харилцаа тогтоох чиглэлээр Гадаад харилцааны яам идэвхтэй ажиллаж байгаа” гэсэн хариулт өгөв.

  Харин тогтоолын төслүүдтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс үг хэлэх санал гараагүй тул дээрх 9 улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийн талаар улс тус бүрээр санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүд зуун хувийн саналаар дэмжлээ.

  Байнгын хорооны хуралдаанаар дараа нь Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль тогтоомжтой холбоотой мэдээлэл хэлэлцэж, энэ талаар Гадаад харилцааны сайд Л.Болд танилцуулга хийсэн юм.

  Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль болон уг хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол 2000 оны 2 дугаар сарын 3-нд тус тус батлагдсан. Энэ хууль нь Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангахад чухал хүчин зүйл болох Монгол Улсын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид байлгахтай холбогдсон харилцааг үндэсний хэмжээнд зохицуулж, олон улсын өргөн дэмжлэгийг авч байна. Цөмийн зэвсгээс ангид байх тухай манай улсын статус нь өөрийн улсын аюулгүй байдлыг бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалтай шууд холбож буйгаараа чухал юм. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас хоёр жил тутамд гаргадаг Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай тогтоолд тодорхой заасан байдаг бөгөөд манай улсын нэр хүндийг зөвхөн НҮБ-ын хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд өргөж байгаа юм гэдгийг сайд танилцуулгадаа онцлов.

  Энэхүү хууль тогтоомж батлагдсанаас хойшхи хугацаанд Гадаад харилцааны яам хуулийн хэрэгжилтийг 2006 онд гарган УИХ-ын холбогдох байнгын хороо болон Засгийн газарт танилцуулахын зэрэгцээ НҮБ, Олон улсын атомын энергийн агентлагт мэдэгдэж ирсэн тухайгаа дурдав. Мөн тус яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ж.Энхнасан байнгын хорооны гишүүдэд нэмэлт тодруулга өгч, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбогдсон зарим саналаа хэлэв.

  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд Гадаад харилцааны сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан энэ талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, улам боловсронгуй болгох үүднээс байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж ажиллуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль болон уг хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2000 оны 19 тоот тогтоол болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг гаргаж, санал дүгнэлт боловсруулан байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг гишүүн М.Батчимэгээр ахлуулан гишүүн Л.Цог, Сү.Батболд, Л.Болд нарын бүрэлдэхүүнтэйгээр, мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийг Гадаад харилцааны яам, Цөмийн энергийн газар болон холбогдох бусад байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй байггуулах тухай байнгын хорооны тогтоолыг батлав.

  Мөн хуралдаанаар байнгын хорооноос 2014 онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж гишүүдээс гаргасан саналыг тусган батлахыг гишүүд дэмжлээ.

  Дараа нь тус байнгын хороо Хууль зүйн байнгын хороотой хамтран хуралдаж, Мөрдөх албаны тухай хуулийн төсөл, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    1 цаг 45 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    2 цаг 8 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    2 цаг 33 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    3 цаг 57 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    3 цаг 59 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    4 цаг 21 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    4 цаг 26 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    5 цаг 56 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    5 цаг 58 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    6 цаг 39 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    7 цаг 37 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    7 цаг 50 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    7 цаг 59 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    8 цаг 21 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    8 цаг 48 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    8 цаг 48 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    8 цаг 48 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    8 цаг 53 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    10 цаг 33 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    20 цаг 14 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК