
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
өнөөдөр 13.00 цагаас хойш одоог хүртэл Шинэчлэлийн Засгийн газрын “11-11” төвд ажиллаж, иргэдийн санал, гомдлыг биечлэн авч байна. Энэ үеэр тэрбээр Сонгинохайрхан дүүргийн сонгогчидтойгоо шууд холбогдож,
дүүрэгт нь тулгамдаж буй асуудлын талаар ярилцан, хариулт өгчээ. Тэрбээр яг одоо сонгогчидтойгоо "11 11" төв дээр уулзаж байгаа аж.
Мөн тэрбээр дүүргийнхээ иргэдтэй удахгүй очиж
уулзана гэсэн амлалтыг өгчээ.“11-11” төв нь иргэдийн санал, гомдлыг
нээлттэй, чөлөөтэй авч, холбогдох төрийн байгууллагуудтай шууд холбон,
асуудлыг шуурхай шийдвэрлэн хариу өгдөг билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)